“Aqua fitness” клубын захирал Ука: Миний төрсөн дүүг Тамираа гэдэг
2013/09/18
Аядуу зөөлөн дуутай, Акуа фитнессийн багш Ука айл гэрийн эзэгтэй болсноосоо хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараагүй билээ. Тэгвэл саяхан түүнийг өөрөөсөө олон насаар ах баян эрээсэ өрх тусгаарлан Тамираа гэх залуутай хайрын романс үүсгэсэн хэмээх яриа гарах болсон. Харин үүнийг “усны гүнж” Ука үгүйсгэн тайлбар хийжээ. Тэрбээр: “Намайг Тамираа гэдэг залуу амрагтай гэсэн мэдээлэл гарсан. Би айлын эзэгтэй, эмэгтэй хүн, эх хүн шүү дээ. Гэр бүлийн амгалан тайван байдал, цаашилбал бат бөх байдалд нөлөөлөх асуудал. Гэтэл дүүтэйгээ хамт явж байхыг хараад л “Залуу амраг нь” гэсэн байсанд их эмзэглэж бас гомдсон. Би юу ч гарсан тэвчээд л дуугүй өнгөрдөг шүү дээ. Миний төрсөн дүү Тамираа гэдэг залуу бий. Надаас хоёрхон насаар дүү учраас бид хоёр үе тэнгийн юм шиг харагддаг. Дүү маань миний машиныг хааяа унадаг юм. Заримдаа бид хоёр цугтаа дэлгүүр явах нь ч бий” хэмээн тайлбарласан байна.
Дүүтэй нь холбож бичсэнд эгдүүцсэн ч тэрбээр хүүхдээ бодон энэхүү худалд мэдээлэл гарсанд “хэлээ хазан” өнгөрсөн гэдгээ ярьлаа.
Зочин · 2013/09/19
Харилцаа холбоо зохицуулах газраас гаргасан журмын дагуу уг сэтгэгдэлийг устгасан байна.