Жүжигчин Г.Ундармаа  эмнэлэгүүдийн  хүлээлгийн танхимыг  тохижуулахаар “Итгэлийн танхим” төслийг эхлүүлээд байгаа билээ. Тэрээр эмнэлэгийн хүлээлгийн танхимын эхний ажлаа I эмнэлэгээс эхлүүлж байгаа  бөгөөд зураг төслөө “House Design” компаниар хийлгэжээ. Өнөөдөр жүжигчин Г.Ундармаа төслийн хэрэгжилт ямар байгааг  танилцууллаа.  Жүжигчин Г.Ундармаа энэ үеэр:  “Итгэлийн танхим ” сайн үйлсийн төсөлд маань зүрх сэтгэл , сайн санааны угаас эд хөрөнгө , мөнгө төгрөг , ажил үйлсээрээ гар бие оролцон гүн туслалцаа үзүүлж буй Эбам цамхагууд ХХК , М-Си-Эс проперти ХХК , Тепломонтаж ХХК , Монроко ХХК , Хаус дизайн ХХК , Ган-Бат өргөө ХХК , Мегавүүд ХХК зэрэг албан байгууллагууд болон Ч. Баяржаргал , Д.Түвшинбаатар нартаа “ ИТГЭЛИЙН ТАНХИМ ” ТББ , УНТЭ-ийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярласан талархсанаа илэрхийлье . Сайн үйлс бүхэн дэлгэрч Монголын мянга мянган хүнд эрүүл энхийг бэлэглэх болтугай.” хэмээн хамтран ажиллаж байгаа албан байгууллага хувь хүмүүст талархлаа илэрхийлсэн юм.  Тус эмнэлэгийг тохижуулах ажил ирэх сарын 10-ны өдөр дуусах юм. Ингээд эмнэлэгийн хүлээлгийн өрөө ямар болох,  завсарын ажил ямар байгааг  гэрэл зургаар хүргэе.  

А.Баярмаа

О.Дэлгэрхүү