Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд хоёр улсын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний стратегийн яриа хэлэлцээний хоёр дахь уулзалтыг 2016 оны 6 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Энэ үеэр Монгол Улсын Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, БНХАУ-ын Гадаад хэргийн туслах сайд Кун Сюанью нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, өндөр дээд түвшинд хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлэх, хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлэх талаар өргөн хүрээнд санал солилцов. Мөн ойрын хугацаанд хэрэгжүүлэх өндөр дээд түвшний харилцан айлчлалууд болон гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиров.

БНХАУ-ын Гадаад хэргийн туслах сайд Кун Сюанью тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарт бараал