АТГ-ыг Х.Энхжаргал удирдахаар боллоо
2016/07/08
АТГ-ын дарга эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөөд байсан. Хуулийн дагуу түүний орны хүнийг Ерөнхийлөгч “оруулж ирсэн” ч асуудлыг хэлэлцэхгүй гацаад байсан. Тэгвэл шинээр бүрэлдсэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан авлигатай тэмцэх газрын даргад Х.Энхжаргалыг томилох эсэхийг хэлэлцэж, 88,2 хувь дэмжиж, асуудлыг Улсын их хуралд оруулахаар болсон талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын чуулганаар түүнийг АТГ-ын даргаар томилохыг 88,1 хувиар гишүүд дэмжлээ.
Х. Энхжаргал нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1987 онд хуучнаар НАХЯамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, 1996 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын мeнeжeрээр тус тус төгссөн. Тэрбээр 1987-1992 онд Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст Өмчийн төлөөлөгч, Өмчийн ахлах төлөөлөгч, 1992-1996 онд Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, 1996-2008 онд Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, газрын даргаар, 2008-2012 онд Замын цагдаагийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан. 2015 оноос Цагдаагийн Eрөнхий газрын Мэдээлэл тeхнологийн төвийн даргаар ажиллаж байгаа.
nn · 2016/07/09
heniig tomilhno bish yaj ajilhana sonin shuu
aagi · 2016/07/08
zov songolt bna
Зочин · 2016/07/08
okay
Зочин · 2016/07/08
Yamar ch niigemd iim tsaitsan novshiin ajil sain dyraaraa hiih humuus bj l bh yumdoo