Манай орны хувьд хэдий ардчилсан, хүний эрх,эрх чөлөөг дээдэлдэг орон гэдэг ч   бэлгийн цөөнх болсон ижил хүйстэн хүмүүсийг нийгэмд хүлээн зөвшөөрөх нь битгий хэл гадуурхаж, нүдний гэм мэт үздэг. Нийгмээс тусгаарлагдсан тэрхүү хүмүүсийн төлөөлөл Гомо Нараа буюу Н.Наранбаатартай нэгэн хэсэг олон нийтийн сүлжээгээр кинонд  дуу оруулж буй бичлэг нь хит болж гадна дотны хүмүүсийн нүдийг бүлтийгэж байсан Royal HD телевизийн дуу оруулагч жүжигчин Б.Алтаншагай хамт амьдарч байгаа аээ. Тодруулбал Б.Алтаншагайгийн бэлтгэдэг “Хүний мөр” нэвтрүүлэгт Гомо Нараа оролцож байгаа гэнэ. ”Цөөхөн Монголчууд нэгнээ адлаж гадуурхах ёсгүй. Нэгнээ ойлгож хайрлаж хүндлэх ёстой. Энэ хүнийг хувь хүн талаас нь харуулж, ямар бодолтой явдаг, хэрхэн амьдардаг гэдгийг нь харуулж үзэгчдэд ойлгуулахыг зорьж байна. Бэлгийн чиг хандлагаараа л өөр болохоос бидэнтэй л адилхан хүн шүү дээ. Өөрсдийгөө боловсрол мэдлэгтэй гэдэг ч түүнийг гадуурхаж бүдүүлэг харьцдаг хүмүүс заавал үзээсэй, өөрийгөө өчүүхэн бодолтой үнэндээ боловсролгүй бүдүүлэг нэгэн гэдгээ ойлгоосой” хэмээн нэвтрүүлгийн хөтлөгч Б.Алтаншагай энэ удаагийн нэвтрүүлгийнхээ талаар тайлбарласан юм.

А.Баярмаа