Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газарт хашаа хатгаж барилгын ажил зөвшөөрөлгүй эхлүүлсэн талаар тус төвийн захирал өчигдөр хэвлэлийхэнд ханджээ.

Одоогоор ямар байгууллага хууль зөрчин ажиллаж байгаа тухай тодорхой мэдээлэлгүй байгаа бөгөөд уг газар ажиллаж байгаа ажилчид "бид туслан үүрэг гүйцэтгэгч, ямар компани гэдгийг мэдэхгүй" хэмээн мэдэгэж байгаа юм.

Иймээс тэд холбогдох байгууллагуудыг яаралтай анхаарал хандуулахыг шаардаж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газарт нийслэлийн цэвэр усны нөөц хамаарагддаг. Тиймээс энд газар шорооны ажил хийх хориотой.

Гэтэл энэ сарын 9-өөс барилгын ажил явуулж буй нэр нь үл мэдэгдэх дээрх компани нүх ухаж, контейнр байрлуулан барилгын ажил эхлүүлжээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд шаардлага тавьсан боловч барилгын ажилчид үл тоосон гэнэ.

Арга ядсан тэд “Хятадын хөрөнгө оруулалттай компани байх” гэсэн таамаг дэвшүүлээд байгаа аж. Мөн "Мон-Уран" компаний захирал, УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн компани ч гэх таамаг яригдаж байгаа юм.

Bolod.mn

У.Сайхан