“Мунзуй” Г.Нямдорж: Н.Номтойбаяр миний нэр нөлөөгөөр л явна шүү дээ
2013/09/29
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр худалч уу, эсвэл бантсан уу. Бааранд танхайрч, бусдын биед гэмтэл учруулсан гэдгийг нь цагдаагийнхан нотолчихлоо. Харин энэ хэргийнх нь талаар асуусан сэтгүүлчдэд нээлттэй байж, “Би хутга барьж танхайраагүй. Хүн хутгалаагүй” хэмээн мэдэгдэж байсан. Түүний өдүүлсэн хэрэгтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрөө болон түүний ярианд нэр дурьдагдсан хүмүүс, албаныхны өгсөн мэдээллийг багцлан хүргэе.
Н.Номтойбаяр:
-“Центрпоинт”-ийн гэх хэрэгт холбогдож байсан Г.Нямдоржтой маргасан. Гэхдээ би хүн рүү хутга бариад дайрах хүн биш. Тэр л өөрөө зуушны хутга бариад над руу дайраад байсан. Яагаад дайрсныг нь би мэдэхгүй юм. Надад хамгаалагч байхгүй. Манай найз хориглоод гадаа гаргаад түүнийг нэг хоёр цохисон гэсэн. Өөр зүйл болоогүй. Би гадны хэдэн хүмүүс, найзтайгаа ажил хэргийн уулзалттай байсан. Тэр газрын нэрийг нь сайн санахгүй байна. Би архи уугаагүй.
/mongolnews.mn/
Н.Номтойбаяр:
-Би юу боллоо гэж хүн хутгалах вэ дээ. Харин нэг танхай этгээд над руу дайрсан. Тийм л юм болсон. Бааранд биш зоогийн газарт болсон. Ордны хойд талд байрладаг франц хоолны газар сууж байсан. Гэтэл гаднаас “мунзуй” хочит Нямдорж орж ирсэн. Тэр Нямдоржид өмнө нь би их хэмжээний мөнгөө алдаж, залилуулж байсан. Тэгээд мөнгөө нэхсэн чинь над руу дайрсан. Солонгост байхдаа банкинд солиулаад ир гэсэн мөнгийг маань аваад алга болсон хүн шүү дээ, “мунзуй” хочит Нямдорж чинь.
/news.mn/
Н.Номтойбаяр:
-Өчигдөр “Шинэ дэлхий” телевизийн захирал Ч.Энх-Эрдэнэ, МҮОНРТ-ийн захирал асан н.Ариунболд, тэгээд нэг гадаад найзтайгаа бид нэг газар сууж байсан юм. Гэтэл гаднаас “Центрпоинт”-ын н.Нямдорж орж ирээд над руу хутга барьж дайрсан. Тэгээд тэр газрын хамгаалагч, зөөгч нар салгаад би түрүүлээд явсан. Гэтэл тэр н.Нямдорж “Шинэ дэлхий” телевизийн захирал Ч.Энх-Эрдэнийг зодоод зугтаасан байсан.
/dnn.mn/.
Н.Номтойбаяр:
-Тэр “News.mn” дээр бичсэн худлаа шүү. Тэр Нямдорж гэдэг чинь энд тэнд залилан хийсэн нөхөр байдаг юм. Тэр л манай найзыг зодчихоод зугтаасан байна билээ.
/“Улс төрийн тойм” сонин/
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст ирсэн дуудлага:
-Энэ сарын 25-ны шөнийн 00:00 цагийн үед 990784... дугаарын утаснаас “Нямтайширын Номтойбаяр гэдэг хүн миний хэвлийд хутгаар хатгаж танхайраад байна” хэмээн Баттулга гэх хүн утасдаж дуудлага өгсөн. Мөн шөнийн 00:30 цагт Сүхбаатар дүүргийн нутаг 220 мянгатын 1-38 тоотод оршин суугч Д.Баттулга гэгч хүн Н.Номтойбаяр нь надад гэмтэл учруулсан хэмээн өргөдөл бичиж өгчээ.
ЦЕГ-ын мэдээлэл:
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бааранд танхайрч, хүний биед мэсээр гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Тиймээс түүнд өнөөдөр /2013.09.27/-өөс эхлэн Эрүүгийн хуулийн 181.3-аар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлнэ. Энэ нь олон нийтийн газар, гудамж талбайд мэсний зүйл барин танхайрсан гэх зүйл анги юм.
Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах:
-Н.Номтойбаяр хүн хутгалсан гэдэг нь ташаа мэдээлэл. Хэвлэлээр гарч байгаа шиг танхайрсан зүйл байхгүй. Цагдаагийнхан дуудаж мэдүүлэг аваагүй. Шалгасан юм байхгүй. Эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар мэдэгдээгүй байна.
“Шинэ дэлхий” телевизийн захирал Ч.Энх-Эрдэнэ:
“Мунзуй” Нямдорж, Тулгаа хоёр орж ирээд агсраад байсан. Тэгээд Н.Номтойбаяр дарга руу дайрсан. Юунаас болж маргасныг нь мэдэхгүй байна. Би ажлынхаа хүмүүстэй хажуугийнх нь ширээнд сууж байсан. Тэгээд тэдний дундуур орж салгасан. Тэр хүмүүсийг сайн танихгүй. Би маргаанд нь оролцоогүй. Харин намайг салгаж байхад цохисон.
/ipost.mn/
“Мунзуй” хэмээх Г.Нямдорж:
-Мань хүн өчигдрийн сонинд “Намайг танихгүй” гэсэн байна лээ. Бид хоёр чинь нэг байрны багын найзууд. УИХ-ын гишүүн болохоос нь өмнө гурван жил хамт явсан. Цаадхийг чинь дагуулаад баар ресторанаар их явдаг байлаа. Миний нэр нөлөөгөөр л явна шүү дээ. Тэрнээс биш цаадхийг чинь захын бацаан л цохиод унагачихна. Мөнгөтэй болохоор хүний зан их эвдэрдэг юм байна. Ширээн дээр байсан хутга бариад над руу дайрсан. Төрөлхийн зан чанар нь гэх үү дээ. Бие хамгаалагч нь дундуур орж ирээд зүсүүлчихсэн байх. Намайг бол амжихгүй л дээ.
/medee.mn/
Н.Номтойбаярын хутга барин танхайрч, хүн гэмтээсэн тухайд хэвлэлүүдэд өөрөө ийнхүү тайлбарлаж, өөрийгөө буруугүй, хутга барьж танхайрах хүн би биш хэмээн мэдүүлсэн бол ЦЕГ болон түүн рүү хутга барьж дайрсан гэх Г.Нямдорж, зодуулсан гэх Ч.Энх-Эрдэнэ нар өөрөөр тайлбарлаж байна. Н.Номтойбаяр гишүүн өдүүлсэн хэргийнхээ талаар твиттерээр “Ер нь хэвлэлээр хутгалуулж байснаас тэр орой хутгалуулчихдаг байж. Нэр хугарахаар, нэвт хутгалуул гэж үг гарсан шүү, уучлаарай” гэхчлэн жиргэсээр байна. Өчигдөр түүнтэй холбогдож байр суурийг нь асуух гэтэл утас нь холбогдохгүй байлаа.
Б.Оюунгэрэл
Зочин · 2014/12/15
Teneglehee. Bolio
Зочин · 2013/09/30
Ene ch deerees shidsen chuluu baihaa.
Зочин · 2013/09/30
Яг юу болсон бэ гэхээр. Зундуй, Баттулга 2 орж ирээд элдэв үгээр өдөөд дайраад байсан. Номтойбаяр алалцуул алалций гээд маслын ********** аваад нямдоржид өгөг гэсэн чинь нөгөөх нь заамдаж аваад ноцолдож байгаад салгах гэж дундуур нь орсон хамгаалагч батзориг гэдэг залуу **********нд өртөж гэдсэндээ өнгөц шарх авсан. тэгээд жоохоэ хэрэлдэж байгаад номтойбаяр явсан. харин мунзуйтай орж ирсэн баттулга тэр доор нь цагдаад намайг **********лчихлаа гэж дуудлага өгсөн. ийм юм болсон байна. эх сурвалж: цагдаа. эрүүгийн элементүүд сүүлийн үед их өөдөрч ил гарч даналздаг болчихоод байгаа.
Зочин · 2013/09/30
Nomtoibayar hun hutg****aar hun bish shuu dee