Риогийн олимпод оролцсон Л.Отгонбаатар хагалгаанд орно
2016/08/16
Олимпийн наадмын бөхийн жүдо барилдааны -90 кг-д өрсөлдсөн ОУХМ Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө барилдахдаа нэлээд хүнд гэмтэл авчээ.
Тэрээр барилдахаар гарч ирэнгүүтээ эхлээд зүүн сууж үүрэхдээ нэлээд хүнд гэмтэл авсан байна. Эмнэлгийн дүгнэлтээр түүний зүүн мөрний шөрмөс тасарч, мах нь ханзарч, мөрний аяганы хүүдий урагдсан гэсэн хариу гарчээ. Гэмтлийн улмаас эмнэлэгт гурван хоног хэвтэж шөрмөс залгах хагалгаанд орох бөгөөд хагалгааны дараа гурван сар орчим бэлтгэл хийхгүй гам барихаар болсон гэнэ.
О.ӨНӨР
Зочин · 2016/08/16
nice