Манай Улсын эдийн засгийн байдал улам хүндэрч байгааг гадаад дотоодын олон үйл явдал харуулах боллоо. Эрх баригчдын зүгээс “Эдийн засаг хүндэрсэн ч удахгүй идэвхжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Гадны хөрөнгө оруулалтыг сэргээнэ” гэж мэдэгдээд байгаа.

Тэгвэл дотоодод үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг манай улстөрийн нам хүчнүүд сайн, муу гэж дүгнэн маргах зуур дэлхийн санхүүгийн томоохон шинжээчид Монголын эдийн засагт “ улаан гэрэл аслаа” гэдэг мессежийг хөрөнгө оруулагчдад өгөөд эхэлжээ. “Stardart and poors”-ийн шинжээчид манай улсын зээлжих зэрэглэлий В-гээс нэг тувшнээр доошлуулан, В- болгохын сацуу эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулсан талаар “Financial Times” өнгөрсөн баасан гаригт мэдээлжээ.

 

Гэвч тэднийг ингэж мэдэгдэх хооронд долларын ханш түүхэнд байгаагүй өндөр үнэд буюу 2263-т хүрч, бараа бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өссөөр байна. Үндэсний компаниуд валютын ханшийн өсөлтөөс тэр хэмжээний алдагдал хүлээсэн гэдгийг эдийн засагчид онцлох болсон. Иймд Засгийн газар тэр хэмжээгээр үндэсний компаниудын алдагдлыг хөнгөвчлөх татварын уян хатан зохицуулалтыг яаралтай хийх хэрэгтэй гэдгийг гадаад дотоодын экспертүүд зөвлөх болжээ.

 

Дотоодын эдийн засагт мөнгөний эргэлт удааширч, нийт худалдаа царцанги байдалд орсны хор уршгийг бизнес эрхлэгчид, хувийн хэвшилд ажиллагсад амсаад зогсохгүй нийт макро эдийн засгийн байдалд тун муугаар нөлөөлж эхэлснийг судлаачид онцлох боллоо. Эдийн засаг ингэж хямрахад манай улсын экспортын гол түүхий эдийн үнийн уналт багагүй нөлөө үзүүлсэн ч гол үр дүнг улс төрийн бодлого шийдвэрээс болсон гэдгийг дэлхийн банк, ОУВС-гаас сануулж байгаа.

 

Чингэс бонд, Самурай бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн олон сая долларыг төсвөөс гадуур зарцуулсан нь ДНБ-ийн бараг тал орчим хувьтай тэнцэж байгаа гэж өнөөгийн эрх баригчид мэдэгдсэн. Энэ нь төр бизнесийн орчныг муутгаад зогсохгүй, банк санхүүгийн секторын зохистой харицааг алдагдуулж, макро эдийн засгийг тогтворгүй байдалд оруулсан гол хүчин зүйл аж. Их хэмжээний мөнгө зах зээл дээр хяналтгүй гаргаж энэ нь эргээд импортын худалдан авалтанд чиглэгдэхэд тэр хэрэгцээг нь хангах валютын нөөц байгаагүй нь хомсдол бий болгож төгрөгийн ханшийг унагасан гэдэг дүгнэлтийг хийж байна.

 

 

Тэгвэл дотоодод үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг манай улстөрийн нам хүчнүүд сайн, муу гэж дүгнэн маргах зуур дэлхийн санхүүгийн томоохон шинжээчид Монголын эдийн засагт “ улаан гэрэл аслаа” гэдэг мессежийг хөрөнгө оруулагчдад өгөөд эхэлжээ. “Stardart and poors”-ийн шинжээчид манай улсын зээлжих зэрэглэлий В-гээс нэг тувшнээр доошлуулан, В- болгохын сацуу эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулсан талаар “Financial Times” агентлаг мэдээлжээ.

Монгол улсын Засгийн газрын өрийн хагас, арилжааны банкуудын зээлийн гуравны нэг нь гадаад валютаар байгаа” хэмээн тэмдэглэжээ.

 

Тус агентлаг мэдэгдэлдээ “Өмнө нь Монгол Улсын эдийг засгийг энэ онд 2.6 хувиар өснө гэж таамаглаж байсан бол 1.3 болгон бууруулсан. Монголын санхүүгийн нөхцөл хүндэрч, экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын үзүүлэлт буурсан нь үүнд нөлөөлсөн. Төгрөгийн ханш суларч байгаа эрсдэл бий. Тус улсын Засгийн газрын өрийн хагас, арилжааны банкуудын зээлийн гуравны нэг нь гадаад валютаар байгаа. Бас 2017, 2018 онд хийх бондын төлбөр гадаад валютын нөөцөөс нь ч давахаар байгаа” гэжээ.

 

Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг Монгол Улсын урт хугацааны зэрэглэлийг мөн л доошлуулан В- болгожээ. Мөн энэ онд манай улсын ДНБ-ийг 1.3 хувиар тэлнэ гэж үзсэн байна. Тус агентлагийнхан “Standard & Poors"’-ийнхтэй адил буюу 2016-2019 онд эдийн засгийн өсөлт 3.2 хувь байна гэж таамаглажээ. Гэхдээ “Оюутолгой" "Тавантолгой” гэсэн хоёр томоохон төсөл эдийн засгийн нөхцөл байдлыг өөрчлөх боломжтойг дурдсан байна. Мөн олон улсын зах зээлээс босгосон Засгийн газрын бондууд, төсөв дэхь өрийн дарамтын прогноз ч багагүй нөлөө үзүүлсэн бололтой. Ийнхүү S&P манай улсын зээлжих зэрэглэлийг дахин буулгасныг тайландаа дурьдсан бол дотоодын банк санхүүгийн салбарууд ч эрсдэлд орж эхэлснийг гадны экспертүүд дүгнэх болсон байна.

 

Харин манай Засгийн газар төсвийн тодотголоо ч яаралтай хэлэлцэж чадахгүй өдөр, хоногийг үдсээр...

Т.Энхэлээ

www.24tsag.mn