Э.Батшугарын оронд Б.Лхагвасүрэнг томилно
2016/09/01
Монголбанкны Дэд ерөнхийлөгч Энхбаярын Батшугар өөрийн хүсэлтээр 2016.07.25-ны өдрөөс ажлаа өгч байгаа аж. Тиймээс түүний оронд томилогдох хүнийг өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм. Э.Батшугарын оронд Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр Бядрангийн Лхагвасүрэнг томилох юм байна. Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985-1989 онд МУИС-ийг Төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгсөж, 1998-1999 онд АНУ-ын Колумбийн их сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастерын зэрэг хамгаалжээ.
Тэрээр 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисс, Шинжлэх ухааны академийн харъяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1998, 2000-2013 онуудад Монголбанкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, Хяналт Шалгалтын газрын захирап, Монголбанкны Ерөнхийлөгчийн туслах, Бүрггэл Тооцоо, Мэдээллийн Технологийн газрын захирал, Банкны сургалтын төвийн захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөх, 2013 оноос Хадгаламжийн Даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ. 2001-2004 онд Үнэт цаасны хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээр ажилласан бөгөөд 2014 оноос Банкны холбооны Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
Б.Лхагвасүрэнг албан ёсоор томилох эсэхийг өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2016/09/01
okay