Ой тогтоолтын тамирчин Т.Мягмарсүрэн дуут ципр цээжлэх төрөлд 337 цифрийг дарааллаар нь алдаагүй санаж дэлхийн дээд амжилтыг эвдэж нэгдүгээр байрт шалгарчээ.
Б.Ганбаяр хоёртын тоолол цээжлэх төрөлд таван минутын хугацаанд 630 алдалгүй тогтоож гуравдугаар байрт шалгарчээ. Үүнээс гадна 52 хөзрийг 39,88 секундэд алдаагүй цээжил дөрөвдүгээрт байрт шалгарчээ.
Б.Ганбаярын хувьд энэхүү хоёр амжилтаараа улсынхаа рекордын шинэчилж байгаа юм.