Монголын рок попын амьд домог “Хурд” хамтлаг үргэлж бусдаас шинэ содон байж Монголын рок, поп урлагийн түүхийг хориод жилийн турш амжилттай бичилцэж олон ч залуус, аав ээж, амраг хосуудын сэтгэлийг аялгуут дуу хоолойгоороо хөглөсөөр ирсэн юм. Тэгвэл “Хурд” хамтлагийн залуус төрөлх сургуулийнхаа 60-н жилийн ойн хүрээнд “Би төмөр замын 20-ийнх” хүндэтгэлийн тоглолтоо хийхээр болсон байна.

Тоглолтонд үе үеийн “Ган зам” чуулгын уран бүтээлчид оролцох гэнэ. Тоглолт 9 дүгээр сарын 30-ны өдөр UB palace-ын концертын их танхимд 17:00 цагаас болно. “Хурд” хамтлагийн үнэнч сонсогч фенүүд болон Төмөр замын 20 дугаар сургуулийн нийт төгсөгчид та бүхнийг урьж байна.

www.Urlag.mn