Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2016 оны эхний 8 сарын байдлаар 3,562.4 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 5,371.1 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1,808.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь төлөвлөсөн хэмжээнээс 1.7 хувиар буюу 31.1 тэрбум төгрөгөөр бага байна. Монгол Улсын 2016 оны эхний 8 сард нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 1,039.5 тэрбум төгрөгөөр өсөхөд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 0.5 хувиар буурч, нийт зарлага 23.6 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.

2016 оны эхний 8 сард гадаад төслийн зээлийн үндсэн төлбөрт 78.6 тэрбум, Засгийн газрын урт хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 855.5 тэрбум, богино хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 322.8 тэрбум төгрөгийг тус тус төлж, 312.8 тэрбум төгрөгийн гадаад төслийн, 612.1 тэрбум төгрөгийн төслийн бус гадаад зээл авч, Засгийн газрын 719.0 тэрбум төгрөгийн урт хугацаат дотоод, 1,021.4 тэрбум төгрөгийн урт хугацаат гадаад, 424.9 тэрбум төгрөгийн богино хугацаат дотоод бондыг тус тус арилжаалсан гүйцэтгэлтэй байна.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3,562.4 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар буюу 16.7 тэрбум төгрөгөөр буурч, энэ оны төлөвлөсөн хэмжээнээс 18.1 хувиар буюу 785.4 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна. 2016 оны эхний 8 сарын байдлаар улсын төсвийн орлого 708.2 тэрбум, орон нутгийн төсвийн орлого 157.2 тэрбум, хүний хөгжил сангийн орлого 42.9 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн хэмжээнээс дутуу төвлөрч, нийгмийн даатгалын сангийн орлого 28.2 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хүний хөгжил сангийн орлого 97.3 тэрбум төгрөгөөр буурч, улсын төсвийн орлого 36.7 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн орлого 58.7 тэрбум төгрөгөөр, нийгмийн даатгалын сангийн орлого 224.1 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Нэгдсэн төсвийн тэнцвэр- жүүлсэн нийт орлогын 88.0 хувь нь татварын орлогоос, 12.0 хувь нь татварын бус орлогоос бүрджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад татварын орлого 1.7 хувиар өсч, татварын бус орлого 12.8 хувиар буурсан байна.

Татварын орлого 3,119.4 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн орлого 7.8 хувиар буюу 265.6 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрч, өнгөрсөн оны мөн үеэс 51.1 тэрбум төгрөгөөр өсчээ. Татварын орлогын 20.7 хувийг орлогын албан татвар, 24.4 хувийг нийгмийн даатгалын шимтгэл хураамж, 2.2 хувийг хөрөнгийн татвар, 22.0 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 13.7 хувийг онцгой албан татвар, 0.2 хувийг тусгай зориулалтын орлого, 6.4 хувийг гадаад худалдааны орлого, 10.3 хувийг бусад татвараас бүрдүүлж байна.

2016 оны эхний 8 сарын байдлаар нэгдсэн төсвийн орлогын албан татвар 3.6 хувиар буюу 22.3 тэрбум, нийгмийн даатгалын шимтгэл хураамж 9.2 хувиар буюу 63.9 тэрбум, тусгай зориулалтын орлого 5.5 хувиар буюу 0.3 тэрбум, онцгой албан татвар 0.1 хувиар буюу 0.5 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн хэмжээнээс давж биелж, хөрөнгийн албан татвар 0.1 хувиар буюу 0.1 тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 20.4 хувиар буюу 175.7 тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 27.6 хувиар буюу 76.0 тэрбум, бусад татвар 23.8 хувиар буюу 100.9 тэрбум төгрөгөөр тус тус тасарчээ. Татварын орлого өнгөрсөн оны мөн үеэс 51.1 тэрбум төгрөгөөр өсөхөд тусгай зориулалтын орлого 1.0 тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 13.6 тэрбум, бусад татвар төлбөр, хураамж 126.6 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч, орлогын албан татвар 6.9 тэрбум, нийгмийн даатгалын орлого 91.2 тэрбум, хөрөнгийн албан татвар 11.5 тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 19.5 тэрбум, онцгой албан татвар 63.1 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Татварын бус орлого 443.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 54.0 хувиар буюу 519.8 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрч, өнгөрсөн оны мөн үеэс 65.3 тэрбум төгрөгөөр буурсан байна. Татварын бус орлого төлөвлөсөн хэмжээнээс 519.8 тэрбум төгрөгөөр тасрахад хүүгийн орлого 57.1 тэрбум, төсөвт байгууллагын өөрийн орлого 53.2 тэрбум, газрын тосны орлого 59.7 тэрбум, навигацын орлого 26.9 тэрбум, өмч хувьчлалын орлого 115.7 тэрбум, гадаад хандив тусламжийн орлого 210.1 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн нь голлон нөлөөлжээ.

 

Татварын бус орлогын 88.0 хувийг нийтлэг татварын бус орлого, 12.0 хувийг тусламжийн орлого, хөрөнгийн орлого эзэлж байна. Нийтлэг татварын бус орлогын 32.0 хувь нь төсөвт байгууллагын өөрийн орлого, 18.0 хувь нь газрын тосны орлого, 13.0 хувь нь навигацын орлого, 5.0 хувь нь хүүгийн орлого, 5.0 хувь нь торгуулийн орлого, 15.0 хувь нь бусад орлого эзэлж байна. Монгол улсын 2016 оны төсвийн тухай хуулийн дагуу 21 төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа 37 байгууллага улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээсний 19 нь орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлж, 18 нь 0.2-100 хувиар тасалдуулжээ. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан улсын төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг тасалдуулж төсвийн өмнө хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн байна. Өнгөрсөн оны мөн үед төсвийн ерөнхийлөн захирагч болон түүний харьяа орлого төвлөрүүлэгч байгууллагуудын орлогын гүйцэтгэл дунджаар 78.1 хувьтай байсан бол 2016 оны 7 сарын байдлаар 81.2 хувь болж, 3.1 пунктээр өссөн үзүүлэлттэй байна