Гайхалтай гайхалтай шийдвэрүүдийг дээд удирдлагууд гаргасаар... Ёстой л Монгол удирдагчдийн энэ уран арга ухаан геннисийн номонд орж ч магадгүй. “Аз жаргалтай Нийслэл” хөтөлбөрийн хүрээнд золбин нохой, муур устгалыг эрчимжүүлж байгаа.

Үүнтэй зэрэгцэн маш сонирхолтой арга сэдэж хөрөнгө мөнгөө хүртэл шийдсэн аж. Тодруулбал СПЭЙ тавих юм гэнэ.

Яаж бодохоороо нохойнд ”спэй” тавих санаачлагыг гаргадаг байна хотын удирдлагууд аа.

Ёстой л харганын ноос түүж эсгий хийхийн үлгэр яриад суух юм. Үнэхээр хийлээ ч гэж бодьё. Улаанбаатар хотод хичнээн нохой байгаа болох тоо баримт байгаа юу? Тэгээд тэнэмэл золбин нохой тийм амархан хүмүүст баригдаад байх уу? Эсвэл нохойгоо унтуулдаг тариагаар буудаж унагаад, мэс засал хийгээд буцаагаад тавихад хүмүүсийг урахгүй, барихгүй гэсэн баталгаа байгаа юу. Ёстой л үй түмэн асуултыг асуумаар байна. Су.Батболд дарга аа.

Тэгээд энэ ажилдаа 5 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байх юм. Гэтэл өнөөгийн эдийн засгийн хүндрэл гээд л албан хаагчдынхаа цалинг ч тавиж чадахгүй болтлоо хүндэрсэн гээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, сангийн сайд Б.Чойжилсүрэн удаа дараалан мэдэгдээд байгаа. Гэтэл ийм зүйлээр мөнгийг үр ашиггүй үрээгээд байж болно гэж үү. ХОТЫН УДИРДЛАГУУД АА.

 

Эх сурвалж: bolod.mn

ЧОЙ