цаг агаарын урьдчилсан мэдээ
2013/10/20
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Архангайн зүүн, Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговийн нутаг, Говь-Алтайн хойд, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
2013 оны 10 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн ихэнх нутаг, говь болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн нутгийн ихэнх, баруун болон төвийн нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус хүйтэн, говийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр 1-6 градус, зүүн зүгийн нутгийн өмнөд, говийн нутгийн зүүн хэсгээр 8-13 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч 3-5 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 876гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.