Эзэн Чингис хааны үеэс улбаатай гал тахих ёслолыг эхлүүлж өнгөрсөн жилүүдэд монгол эх орноо нар зөв тойрон ард түмэнтэйгээ хамтдаа ёслолоо үйлдсэн МУГЖ С.Жавхлан “Хамаг Монгол” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Ийнхүү Монгол туургатан нэгдсэн энэхүү төсөлд ОХУ-ын Халимаг улсын дуучин Жангарч, Шаран Диймаа, ОХУ-ын Тува улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан зэрэг алдартанууд нэгдээд байгаа юм.

Тэд хамтран төслийн сүлд дуу болох “Хамаг Монгол” дууг гаргасан бөгөөд төслийн албан ёсны нээлт болгож Монгол туургатны хүндэтгэлийн нэгдсэн тоглолт-оо энэ сарын 7-8-ны 19:00 цагт “UB PALACE”-ын концертын их танхимд хийхээр болжээ. Дашрамд дуулгахад, төслийн гал тахих ёслолын ажиллагаа энэ сараас эхлэн бүтэн жилийн турш Монгол, Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголоор зэрэг орнуудаар тойрон гал бадраах ёслолоо хийхээр төлөвлөөд ажлаа эхлүүлээд байгаа ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг:  Утас: 96665566, 98066666, 99117452, 86866061

Цацсан шагай мэт бутарсан цаг нэгэн байлаа чиг
Атгасан гар мэт нэгдэх цаг нь иржээ...
ХАМАГ МОНГОЛ НЭГДЭГТҮН!!!