Улсын аварга Ч.Санжаадамба түрүүллээ
2016/11/27
Улс тунхагласны 92 жилийн ойн баяр тохиож байна. Ойд зориулсан 256 хүчит бөхийн барилдаан "Монгол бөхийн өргөө"-нд болж өндөрлөлөө.
Барилдааны баруун, зүүн талын тэргүүн магнайг Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан П.Бүрэнтөгс нар манлайлан гарсан. Улмаар дээрхи хоёр бөх түрүү, үзүүр булаалдав. Тодруулбал Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэлээ.
Зургаагийн даваанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын арслан П.Пүрэвдагвыг амлан барилдаж давсан нь үзүүштэй барилдаан болсон юм. Улмаар П.Бүрэнтөгс арслан шөвгийн дөрөвт үлдсэн.
Долоогийн даваанд улсын аварга Ч.Санжаадамба улсын харцага Н.Түвшинбаярыг амлан давсан бол улсын арслан П.Бүрэнтөгс улсын арслан Н.Батсуурь нар тунаж, П.Бүрэнтөгс арслан давсан.
Г.Тэгшсүрэн
www.shuud.mn