Хотын иргэд Су.Батболдыг Э.Бат-Үүлтэй харьцуулаад гонсойж байна
2016/11/29
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдын хийж байгаа ажил, хэлж ярьж буй зүйлд олон нийт нэлээд бухимдалтай болж, ийм хотын даргатай болсондоо сэтгэл гонсгор байгаа нь цахим сүлжээнээс хүртэл илт мэдэгдэж байна.
Тэгэхээр түүний албан тушаал өөрт нь тохироогүйн дээр томдчихжээ гэж ойлгож болохоор байгаа юм. Угаас тэрээр шүүмжлүүлэх зүйлээ өөрөө хийгээд хийгээд ч гэждээ хийх учраа олохгүй буруу зөрүү ярьж, болох болохгүй үйлдэл гаргаж байна. Тухайлбал, хоёрхон өдрийн цасыг цэвэрлэж чадаагүйн улмаас халтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол болон явганаас гэмтэж бэртсэн хүмүүс Гэмтэлийн эмнэлгийг ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүргэсэн. Өмнөх жилүүдэд цас ордогоороо орж байсан ч арай ийм байдал үүсч байсангүй.
Халтиргаанаас үүдсэн хүндрэл бэрхшээл хотын иргэдийг гонсойлгож байх зуурт Су.Батболд “Өнгөрсөн онд өвлийн турш 13 удаа цас орсон байхад энэ өвөл эхлээд нэг сар хүрэхгүй хугацаанд 13 удаа цас орчихоод байна. Цас давтамжаасаа гадна хэмжээ нь их байна. Цаг уурын байгууллагаас цаашид ч цас үргэлжлэн орох мэдээлэл өгч байгаа учраас төр захиргааны байгууллага, хувийн хэвшил, иргэд бүгд бэлэн байдалд байх шаардлагатай байна” гэж хэлээд оюутан, цэрэг гээд цас цэвэрлэж болох хүмүүсийг албадан дайчилж цас цэвэрлүүлэв. Өөрөөр хэлбэл тэрээр цас орохыг тоолсноос өөр ажил хийгээгүй болтой. Мөн цасыг хэрхэн цэвэрлэж, ямар зохион байгуулалтаар ажиллах эсэхээ мэдэхгүй, учраа олохгүй баг хамт олныг бүрдүүлсэн гэдэг нь харагдаж байгаа юм. Ингэхээр төрийн жирийн албан хаагчид, менежмент гүйцэтгэлийн ажлыг хийдэг байсан хүмүүсийг халж, оронд нь өөрийнхөө намын ямар ч хамаагүй нөхдийг ажилд авч өөрийн багаа бүрдүүлнэ гэж гайхуулдаг жишээ нэг тод жишээ энэ. Өөрийн багийнхан нь өмнө нь энэ мэт ажлыг хийж, хэрэгжүүлж байсан чадал, туршлагагүйн улмаас барьж алдаж байна.
Түүнээс гадна хотын даргад өнгөрсөн жилийн турш 13 удаа цас орсон гэж хэн хэлэв. Хэдэн удаа цас орсныг тоолж суудаг мөн завтай хүн ээ. Мөн тэрээр өнгөрсөн долоо хоногт “Би бага байхдаа хол сургуульдаа явдаг байсан. Хацар амаа хөлдчихдөг л байсан. Мэдэхгүй ээ хүүхдийн сургууль ойр байна гэдгийг ойлгохгүй байна” гэж хэлж байгаа нь цахимаар нэг шуугиан үүсгэв. Түүний энэ мэт үг, үйлдлээс харахад аливааг өөрчилж, шинэчилж, сайжруулах сонирхол бага бөгөөд тухайн нөхцөл бүрт нь тааруулсан хариулт хэлж өөрийгөө өмөөрөх арга хайдаг нөхөр гэж ойлгодооод байна. Мөн тэрээр өөрөө цас цэвэрлэж, хогны машинд цас ачиж байгаа зураг бичлэгээ цахимаар түгээж шоудав. Дарга хүн цас цэвэрлэлээ гээд тухайн ажилд ахиц дэвшил гарна гэж байх уу. Энэ бол түүний бусдад таалагдах гэсэн гэнэн хүсэл байж таарна. Тиймээс олон нитй хэрэв Үүл дарга хотын дарга байсан бол хэзээ ч цас цэвэрлээд зогсохгүй байсан ч цасны асуудлыг шийдвэрлэж чадахгүй ийм хүнд байдалд орохооргүй байлаа гэж байна. Тэгэхээр хотын иргэд Су. Батболдыг Бат-Үүл даргатай харьцуулаад гонсойгоод байх шиг...
Үргэлжлэл бий...
Г.Наран
zaluu.mn
Зочин · 2016/11/30
hamag yumiin hulgai hiigeed offshortchihson yumchin yamar bdaltai uldesen bolood boroo, tsas orson ch archagaa aldaj bgaa bilee dee? BATUUL luivarchin utaa ,tseverleh baiguulamj geed hiih yostoi zuilruu gee ogt oroogui. eruul mend maani hohiroold uldsen UB-d eruul hun gej alga!
Зочин · 2016/11/29
ЛАЛАР БАТҮҮЛ ҮХСЭН НОХОЙН ОЦГОР
Өвгөн · 2016/11/29
Золбин нохойн сав боох гэж зөрүүдэлдэг МАН-ын нөхөд ч манай УИХ-ын гишүүд ч адилдаа адил годилдоо годил
Зочин · 2016/11/29
Угаасаа Су.Батболд нийслэлийг удирдаж чадахгүй гэдэг нь саяын цаснаар харууллаа даа. Ажлаа л хийнэ биздээ, байнга Батүүлийн хийсэн ажлыг муулна, үгүйсгэнэ. Су. Батболд удирдагч манлайлагч хүн биш,
Зочин · 2016/11/29
Их л ядмагхан сэтгэлтэй нөхөр үү. Үүнийг бичигч захиалгаар хийдэг байх. Өөртнь ямар ч сэтгэхүй эх оронч үзэл төлөвшөөгүй нөхөр
МАН ЗҮТГЭНЭ · 2016/11/29
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
Зочин · 2016/11/29
өөрсдөө сонгочихоод битгий шалчигнаад байгаарай
Зочин · 2016/11/29
Er.meneger ni oligtoi baih yostoi l doo. Ter ni gej neg namyn bodlogo yarisan amisgaa l bn.
bataa · 2016/11/29
Hohi lalariin vher mongolchyyda
зочин · 2016/11/29
Юуг нь харьцуулдаг юм бэ? Батболд ажил хийж л бна ш дээ. Харин ч худлаа ярьж бүлтэрэхгүй байгаа нь зөв шүү
Зочин · 2016/11/29
hohi ni ta nar songoo bizdee huwi tawilantaigaa ewler
zochin · 2016/11/29
ene batbold gedeg nohortei 4 jiliig barna gevel butehgui de.iluu negendee durgui baidag ny mongol hunii zan ymuu da.batuul guai mash ih ajil jiij baisan bn.
zochin · 2016/11/29
Batuul mungu idsen bj boknoo.Gesen ch hunii nudend uzegdej gart barigdahaar ium hiisen hun shuu.Chinii ene hotiin darga gej bgaa mal chin iuch hiij chadahgui bj uruuguu tohijuulj tansglaj bgaa ni mungu idehgui bn gesen ug uu?
лалар · 2016/11/29
батүүл шиг л мөнгө бүү идээрэй