МАН-ын ИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүд чуулж байна
2016/11/29
Нийгмийн Aрдчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Фридрих Эбертийн сантай хамтран орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүдийн чадавхийг сайжруулах сургалтыг энэ сарын 29, 30-нд зохион байгуулж байна. Сургалтын нээлтэнд МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, Фридрих Эбертийн сангийн төслийн удирдагч Ц.Оюунгэрэл нарын албаны хүмүүс оролцлоо.
Орон нутгийн 2016 оны сонгуульд МАН-аас нэр бүхий 146 эмэгтэй нэр дэвшсэнээс 88 нь тойрогтоо ялалт байгуулаж ажиллаж буй. Нийгмийн Aрдчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос энэ удаагийн сонгуулийн бэлтгэлээс эхлээд санал хураалт болох хүртэлх бүх үйл ажиллагааг төлөвлөлт, зохион байгуулалттай явуулсны үр дүнд ийнхүү эмэгтэйчүүдийн эзлэх хувь орон нутаг болоод нийслэлд чамлахааргүй бүрдэж чадсан юм.
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү сургалтын үеэр Тогтвортой хөгжлийн бодлого – Ногоон хөгжлийн асуудал, Хөгжлийн бодлогод хэвлэл мэдээллийн үүрэг, Хамтын ажиллагаа, Улс төр ба эмэгтэйчүүд, Нийгмийн хөгжил дэх бүлгийн менежмент зэрэг сэдвүүдээр илтгэлүүд тавигдах юм.
Ийнхүү ИТХ эмэгтэйчүүдийг тусгай сургалтанд хамруулан чадавхийг сайжруулснаар орон нутагт намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад түлхэц болно хэмээн сургалт зохион байгуулагчид хэлж байлаа.
B togtuunbayr. · 2016/11/30
Tsag uye olson saihan surgalt bolj bga yum bn.Ulsiin hemjeenii huwid bish bizdee. Hudu oron nutgiin tuluulugchdiig bas iim surgaltand hamruulah heregtei shuu. Namiin suuri baz ni bas sumiin tuluulugchid mun shuu