Шведийн алдарт судлаач Свен Хедин 62 настайдаа нэгэн том аялалд гарахаар шийджээ. Ихэвчлэн ганцаараа аялж байсан тэрээр энэ удаа олон хүнтэй баг болж, томоохон хэмжээний судалгаа хийхээр Төв Ази руу явахаар зэхэж байгаа нь энэ билээ.

Энэ аяллыг гурван улс, таван хувийн компани хамтран санхүүжүүлж, 22 үйлдвэр тоног төхөөрөмж нийлүүлсэн гэдэг. Тус аяпалын багийн гишүүн Фритц Мюлленбергийн дурсамжийг танд хүргэж байна. Свен Хедин 1894 -1908 оны хооронд төв Азийн уул, говиор явж карт зохион судалгаа хийн, тэр үед судлагдаагүй байсан Хятад, Туркстан болон Төвдийн нутгийг судлан карт зохиожээ. Тэр шинжилгээний тэмдэглэлээрээ Төв Азийн газрын зургийн суурийг тавьсан юм. Шинжлэх ухааны баримт цуглуулга, өөрийн авсан зураг бүхий аяллын тэмдэглэл, усан будгийн зураг, хар зургууд, залууст тааруулсан аяллын адал явдалт тэмдэгпэл, гадаадад хийсэн аяллын илтгэлээрээ нэрд гарсан Свен Хедин бол XIX зууны суут хүн билээ.

Санал авлаа
1926 оны 9-р сард би алдарт Свен Хединий Азийн экспидецийн судалгааны багийн бүрэлдэхүүнд сангийн няраваар явах санал авлаа. Саналын төгсгөлд „Энэ ажил одоогоор нууц байх болно. Үүний талаар хэнтэй ч ярьж болохгүй" гэсэн байсан юм.
Ийнхүү орой бүхэн би ереөгөе түгжин, үдшийн нам гүмийн дунд Берлингээс надад ирүүлсэн төв Азийн газрын зурагнуудыг судлан суудаг боллоо. Тэндхийн уул, гол мөрний нэр сонин содон бөгөөд хот тосгоны нэрүүд бол бүр ч "Мэдэхгүйд эрээн цоохор" гэгч байлаа. Тэр бүх нэрийг цээжилж авлаа. Зураг бүрийн нүүрэн дээр "Дундадын экспидецийн өмч" гэсэн тамга дарсан байв. Энэ бол манай багийн бэлтгэл үеийн нууц нэр байлаа.
Аяллыг би эхлээд их л хялбархнаар төсөөлж байсан юм. Бид эхлээд төмөр замаар ч юм уу, усан онгоцоор Хятад орно. Хүмүүс биднийг баярлан угтацгаана. Тэгээд бид хесгийн тэмээ, майхан, хоол хүнсээ базааж авна, аялал маань дорхноо эхэлнэ хэмээн бодож байлаа. Аяллын бүх зүйл санаснаар болдоггүйг удалгүй мэдсээн.
Бэлтгэл ажил уйтгартай удаан үргэлжлэв. Миний оролцоогүйгээр өдөр, сарууд өнгөрсөөр л. Хааяа нэг Берлингээс захидал ирнэ. Нэгэн захидалд Свен Хедин төрөлх хот Стокхольмдоо байхгүйг мэдэгдсэн байлаа. Тэр зарим зүйлийг зохицуулахаар Бээжин рүү яаравчлан явсан гэнэ. Гарч байгаа хүндрэлүүдийн тухай би нэг л сайн ойлгохгүй байлаа. Харин энэ хүндрэлүүд даамжирсаар аялап маань бүтэлгүйтэх болов уу хэмээн санаа зовниж байсан. Тэгсээр 1926 он ч дууслаа. Би хүлээсээр л.
Хятадын засгийн газар "луу унжив"
1927 оны 1-р сарын 4-нд ашгүй нэг цахилгаан ирж, намайг Берлин руу дуудсан байлаа. Тэнд Германы Лүфт Ханзе гарахын өмнөх бэлтгэл ажлыг хариуцаж байлаа. Берлинд очоод би Хятадын засгийн газар манай төлөвлөгөөг биелүүлэхээс удаан хугацаагаар татгалзсан нь аяллын ажилд саад болж байсан тухай олж мэдсэн. Гэсэн ч Свен Хедин өөрөө Бээжинд очин, аяллын зорилгоо сайтар тайлбарлажээ. "Аяллын баг говь цөлийг туулан явж болох эсэхийг мэдэх, хамгийн гол нь нь Такла - Маканы цөлийг туулах зорилготой гэдгээ хэлжээ. Ингэхийн тулд урьд өмнө нь тун бага мэдэж байсан төв Азийн цаг агаарыг нарийн мэдэх хэрэгтэй. Тиймээс тодорхой дөрвөн цэгт цаг уурын станцыг хоёр жил орчим хугацаагаар ажиллуулах шаардлагатай. Мөн хожмын цагт Герман, Хятадын хооронд онгоц нисгэх боломжтой болгохын тулд Хятадын онгоцны буудал болон онгоц буух шаардлагатай газруудын усны нөөцийг судлах хэрэг гарч байгаа юм". Энэ төлөвлөгөөг танилцуулсны дараа зарим бэрхшэзл учирсан ч ямар ч гэсэн Хятадын засгийн газар аялал хийхийг зөвшөөрсөн юм. Тэд зөвхөн шинжлэх ухааны судал-гааны ажил хийхийг зөвшөөрч, түүндээ хятадын эрдэмтэн, оюутнуудыг оролцуулах шаардлага тавьсан байна. Ийнхүү удаан хугацаанд "луу унжсан" Хятадын засгийн газар бидний аяллыг зөвшөөрлөө.
Аяллын баг замдаа гарлаа
1927 оны 5-р сарын 20 -нд жингийн цувааны хонх дуугаран хөдлөхөд Свен Хединий өөрийнх нь хэлсэнчлэн "нэг их сургууль" судалгааны ажлаар хөдөллөө. Аяллын бэлтгэл бараг нэг жил үргэлжилсэн билээ. Сунжирсан бэлтгэл ажлын хугацаанд "Энэ аялал ер нь бүтдэг болов уу, яадаг бол?" гэсэн эргэлзээ байсхийгээд л төрж байж билээ. Гэвч эцэст нь аяллын баг замдаа гарсан юм.
Бүтэн жилийн турш нарийн бэлтгэсний эцэст бүх юм бзлэн боллоо. Манай ачаа 48 авдар зүйлээс бүрэлдэж байсан бөгөөд энэ авдрууд дотор бидний аян замд шаардагдах бүх зүйлс багтсан байлаа. Бал харандаанаас аваад хронометр хүртэл, бас цаг уурын дөрвөн станцын иж бүрэн тоног төхөөрөмж ч орсон байсан. Бас тав дахь авдранд бидний замд хэрэглэх станц байлаа. Хүний эмчийн хийгээд санитарын иж бүрэн хэрэгсэл ч авч явлаа. Хэмжил зүйн багаж, ангийн хэрэгсзл хүртэл байв. Тэр ч байтугай аяны номын сан хүртэл байсан. Европ стандартын аяны хэрэгсэл бэлэн байлаа. Хоол хүнс, майхан, жингийн хэрэгслийг хятадаас худалдан авахаар төлөвлөв. Нэгдүгээр сард бид цуварч уварсаар Москвагаар дайран сибирийн төмөр замаар Бээжинг чиглэн хөдөлцгөөлөө. Би сангийн нярвын хувьд 48 авдар ачаагаа аваад, аяныхаа юмыг жин тан болсон хэмээн өндөр сэтгэгдэлтэй хедөллөө. Хэн нэгэн надаас тоос орохгүй цагны гэр хаана байна гэж асуух юм бол би жагсаалтаа авч үзээд 27-р авдарны голд картон хайрцган дотор байгаа гээд л хэлэхэд бэлэн байлаа. Тэнд картон дотор 24 ширхэг бий гэнэ. Гэвч энэ эмх цэгц маань удаан үргэлжилсэнгүй.
Монголчууд мөнгөн зоос л авна
1927 оны 2-р сарын 19-нд экспедицийн сүүлчийн хэсэг Бээжинд хүрэлцэн ирлээ. Энэ бол Свен Хединий төрсөн өдөр билээ. Зочид буудлын ширээ дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрээс ирсэн мэндчилгээний хуудас, цахилгаанаар дүүрсэн байлаа. Зочид буудалд Свен Хединий байрлаж байгаа өрөө Экспедицийн төв байр болж байв. Эндээс хятад хэлтэй, нөгөө нь англи хэлтэй хоёр хүнийг хүнсний зүйл авахуулахаар Тянжин рүү явууллаа. Бид бүгдээрээ л англиар ярьдаг билээ. Нэг хүн маань оросоор ярина. Свен Хэдин энэ бүх хэлээр чөлөөтэй ярихын дээр германаар бол яг бидэн шиг ярина, бас турк, персээр ярина. Ф.А.Ларсон монгол, хятадад дөчин жил амьдарсан, монголоор ус цас ярьдаг нэгэн билээ. Ингээд Ларсон гуай Бугат орж майхан, янгиа хийлгэхээр явсан. Сур, эмээл, тохошийг бол Бээжингээс авахаар боллоо. Дараа нь мөнгөө авах ёстой. Энэ дэлхийн хаа сайгүй л цаасан мөнгөөр гүйлгээ хийнэ. Бээжинд ч нэгэн адил. Ханш заримдаа хэдэн центээр өснө. Гэхдээ голдуу л буурна. Зөвхен мөнгөн зоосны үнэ л тогтвортой хэвээр. Мөнгөн зоос авах юм бол жаахан нэмэгдэл төлнө. Монголд ФАЛарсон зураг авч байгаа нь зөвхөн мөнгөн зоосоор наймаа хийдэг гэнэ. Тэд цаасан мөнгө авах дургүй, сайхан америк долларын дэвсгэрт ч байсан авахгүй гэв. Ингээд бидэнд мөнгөн зоос худалдаж авах хэрэг гарав аа. Үүний тулд хэдэн өдөр хүлээх хэрэгтэй болсон юм. Бидэнд шаардлагатай хэмжээний мөнгөн долларын нөөц банкнуудад байсангүй. Явж явж бид 24 мянган ширхэг менгөн доллартай боллоо. Найман авдар ачаа болсон юм. Авдар болгонд 3000 мөнгөн доллар хийлээ. Нэг нь хуучны таван марк шиг том хэмжээтэй. (Хуучны таван мөнгөний гуулин зоос шиг) Хятадад бараг бүх юмыг авч болох боловч нэг л зүйлийг авч эс болох ажээ. Цаг уурын баллон цэнэглэх ус төрөт л олдсонгүй. Ус төрөгч зөвхөн японд л байдаг сурагтай. Японд ус төрөгч авсан хэдий ч тэр аюултай ачааг тээвэрлэх усан онгоц олддоггүй ээ. Эд нийлээд 38 ширхэг ачаа боллоо.
Явж явж нэг зоригтой эр оллоо. Тэр зоригт эр бидний ачааг жижиг онгоцоороо Тянжинд хүргэж егсөн юм. Ачаа ч эсэн мэнд газардаж, түүний хөлөг ч гэмтэлгүй буцав. Ган бортогтой энэ ачаануудыг эсгий, сүрлээр жийрэгпэн ачиж цааш явахад ямар ч гэсэн бортог дэлбэрч тевег удаагүй л юм даа. Энэ хооронд бидний хятад орноор явах паспорт ч бэлэн боллоо.
1927 оны 4-р сард бид Бугат хотод шилжин түр суурьшсан. Бугат гэж Монголын захад байдаг нэгэн хот. Бид хотын тевийн нэгэн хашаанд бууж, ачаа бараагаа дахин эмхэлж гарлаа. Хэрэв та иймэрхүү аялалд явж байсан бол энэ ямар гэгч төвөгтэй ажил болохыгандахгүй байх. Бараг л өдөр болгон юм хумаа эмхлэнэ. Миний нөгөө сайхан жагсаалт маань хэрэггүй болж, цөмийг урж хаяад шинээр хийлээ. Энэ ажил ч бас хэдэн удаа давтагдана. Энд бид тэмээнд тэгнэхэд тохирсон ижил хэмжээний модон авдарнууд хийлгэсэн. Авдарнууд бүгд ижил жинтэй байх шаардлагатай тул юмаа хийсний дараа жинлэн заримаас нь авч, заримд нь нэмж байлаа. Энэ бүхний эцэст хаана юу орсныг мэдэхээ болив. Ийнхүү ачаа бараагаа жигдрүүлж аваад 5-р сарын 20-ны өглөө 300 хөлсний тэмээнд 40 тонн ачаагаа ачиж, жингийн хонхоо жингэнүүлэн хөдөллөө. Жингийн цувааг харахад тун сүрлэг, бас эмх замбараагүй байлаа. Бид өөрсдийн тэмээтэй болсны дараа байдал арай дээр болсон юм.
Монголд очсоны дараа бид тэмээгээ шилж сонгох боломжтой боллоо. Алсын аяныг даах сайн тэмээ авъя гэвэл гурваас дөрвөн настай тэмээ сонгох ёстой ажээ. Ийм тэмээ нэг бүр нь 60-70 ширхэг мөнгөн доллар хүрч байлаа. Яг мөнгөө гаргаж ирээд авах болохоор монгол хүмүүс хүч тэнхээтэй сайхан тэмээгээ авчирч өглөө. Сайн тэмээ 100 ширхэг мөнгөн долларт хүрч байсан юм. Бид тэмээ худалдаж авахдаа тэгтлээ яарсан ч үгуй, тайван шилж сонгосон. Бид нэг голын захад буудаллаад, цаг уурын станцаа ажиллуулсан. Байршлаа Наун эсвээс Бордексоос тодруулж байлаа.
 
Ийм сайхан багтай ертөнцийн хязгаар хүртэл ч явна
Хэрэгцээний 300 тэмээгээ олж аваад дахиад л ачаа бараагаа цэщэллээ. Одоо жинчин тэмээчин олж авах л үлдлээ дээ. Энэ ажилд 20-иод хүн хэрэгтэй байв. Зөв хүн олж сонгоно гэдэг хэцүүхэн даваа мэт санагдаж байсан. Гэсэн ч аргыг нь олбол хэцүү ажил биш ажээ. Нэг тохьтой, томоотой, итгэлтэй монгол хүн олж аваад тэмээчдийн багийн ахлатаар томилж орхив. Хэд хоногийн дараа гэхэд хүмүүс маань бүрдчихсэн байв. Хүмүүс хоорондоо тун эвсэг, ямар ч маргаан зөрчилгүй ажээ. Ахлагч маань ч зөвхөн өөрийнхөө үгэнд орох дуулгавартай хүмүүсийг цуглуулж чаджээ. Хэрэв бид өөрснөө хүмүүс хайж олсон бол хэд хоногийн дараа үймээн гарч, ирсэн хүмүүс хэд гурваараа орхин одох байсан биз ээ. Харин бид багийн ахлатийн хүү, ах дүүсээр дүүрсэн түүний үгнээс гарахгүй эвсэг хамт олонтой болсон нь аз билээ. Ларсоны саналаар бид Мээринийг монголчуудын багийн ахлагчаар тавилаа. Тэр хүний ач тусыг бид үргэлж санаж явдаг билээ. Говь нутгийн их аяллаа эхлэхэд жингийн хонх жингэнэсэнгүй билээ. Монголчууд хонхгүй явах дуртай ажээ. Хонхгүй ч гэсэн огт тасрахгүй жингийн цуваа бүрэлджээ. Ийм сайхан багтай ертөнцийн нөгөө хязгаар хүрсэн ч санаа зоволтгүй билээ.