​Эх орны гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудаа эрүүл чийрэг, өндөр боловсролтой, бүх талын өв тэгш хүмүүжилтэй иргэн болгон хөгжүүлэх нь үеийн үед бүх нийтийн үйлс байх учиртай.

Энэ үйлсийн нэг нь хүүхдийг нялх балчраас нь эхлэн зөв зохистой хооллох явдал мөн. Өөрөөр хэлбэл физиологийн хэрэгцээг хангасан найрлага, илчлэг сайтай олон нэр төрлийн хоол, хооллолтын зохистой дэглэм нь хүүхдийн биеийн болон оюуны хэвийн хөгжлийг хангаж, эрүүл чийрэг, ухаан төгс, гоо үзэсгэлэнтэй болгох үндэс болж өгдөг. Бага ангийн сурагчдыг сургууль дээр нь хооллох талаар өмнөх тогтолцооны үед ч багагүй анхаарч эцэг эхчүүдийн хөрөнгөөр бага ангийн хүүхдийг өдөрт нэг удаа хөнгөн зуушаар үйлчилж, 1980-аад оны сүүлч гэхэд энэ үйлчилгээнд Улаанбаатар хотын сургуулиудын бага ангийн хүүхдийн 75 хувь нь хамрагдаж байсан гэх тооцоо бий. Тухайн үед хүүхдийн хоолны цэс нь ширхэг гөөхий юмуу талх боовны зүйл, хатаасан жимсний компот, зууш төдийхнөөр хязгаарлагдаж байсан ч хоолны энэ үйлчилгээ хүүхдийн өсөлт торнилт, сурлага хүмүүжилд тус дэм болж байсныг үгүйсгэх аргагүй. Улс орон зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн 1990-ээд оны эхнээс энэ ажил бүрэн зогсож ихэнх сургуулийн хоолны газрын байрыг бусдад түрээслүүлж зохион байгуулалтыг нь өөрчлөн бизнесийн зорилгоор ашиглах болсон аж. Энэ үед сурагчдын гуравны хоёр нь сургууль дээрээ хооллодоггүй, мөн нийт сурагчдын бараг 90 хувь нь гэрээсээ идэх юм авчирдаггүй байсныг судалгааны дүн харуулсан байдаг. Чухам иймн Монгол улсын тухайн үеийн Ерөнхийлөгчийн санаачилгаар Засгийн газраас “Үдийн цай” хөтөлбөрийг 2006 оноос эхлэн хэрэгжүүлэх болсон нь маш зөв эхлэл байсан гэдэгт маргахгүй хүн үгүй биз.

Энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадвал хүүхдийн нас, бие, оюуны хөгжилтийн онцлогт тохирсон, тэдэнд шаардагдах шим тэжээлийн тодорхой хэсгийг хангах, дэмжих үндэсний тогтолцоо бий болж хүүхдэд бага наснаас нь эхлэн зөв хооллох зуршлыг бүрдүүлж, зохистой хооллолт, шим тэжээлийн тодорхой мэдлэг эзэмшүүлэх ач холбогдолтой байсан нь тодорхой. Гэтэл сүүлийн үед нялхасын “Үдийн цай”-ны талаар сайн муу олон асуудал гарах болж, иргэдийн бухимдсаар уджээ. Хамгийн сайхан бүхний дээжийг хүртэх ёстой алдрай балчир үрсийн хичээллэх орчин болон хоолны асуудалд өчигдөр МХЕГ хэрхэн шалгалт хийснээ танилцууллаа. Уг шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны төлөвлөгөөний дагуу ерөнхий боловсролын сургуульд мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журам болон “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийж, холбогдох шийдвэр гаргах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдлийг бууруулах зорилгоор шалгалтыг 2013 оны 4, 9, 10 дугаар саруудад шалгалт хийжээ.

Шалгалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус 340 гаруй ерөнхий боловсролын сургууль, “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг найман үйлдвэр хамрагдсан аж. Тус шалгалтад хамрагдсан ерөнхий боловсролын сургуулиудын 95.5 хувь нь төвийн дулаан хангамжийн систем эсвэл шаардлага хангасан хэсгийн халаалтанд холбогдсон, 92 хувь нь анги танхимын үндсэн өрөөнүүдийн агаарын хэм 18-20, 97.7 хувь нь байгалийн гэрэлтүүлгийн коэффициент 1.5-аас багагүй, 29.2 хувь нь дуу шуугиан, хөдөлгөөн, утаа, тоос шороо зэрэг эрүүл ахуйн таагүй орчин, бохирдуулагч эх үүсвэрт ойрхон, 55 хувь нь нэг сурагчид ногдох эдэлбэр газрын хэмжээ нормд хүрэхгүй, 39.2 хувь нь зориулалтын биеийн тамирын гадна талбайгүй байна. Мөн сургуулиудын 67 буюу 47,8 хувь нь хичээлийн анги танхимд нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ багассан, хүчин чадлаасаа 1.3-2 дахин давсан хүүхэдтэй сургалтын үйл ажиллагаа явуулж байжээ. Түүнчлэн уг шалгалтын явцад давхардсан тоогоор 2107 зөрчил дутагдал илэрсэн ба газар дээр нь 842-ийг нь арилгуулсан аж.

Харин “Үдийн цай” хөтөлбөрт бүтээгдэхүүн нийлүүлэгч компаниудын шалгалтын хувьд “Мон сүү” ХХК-ны шалны плита ховхорсон, трап нь шүүрэн хаалтгүй, цонх нь онгойлгодог хэсгээр торон хаалтгүй, бохир, цэвэр бүсийг хооронд нь ялгасан тэмдэггүй, цахилгаан тасарсан үед бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах журам боловсруулаагүй, гар угаах угаалтуурын цорго нь мэдрэгчгүй, түүхий сүүг зөөвөрлөх машины хүрэлцээ хангалтгүйгээс зарим үед сүүг температурын хяналтгүй зөөвөрлөдөг, “Милко” ХХК нь цонхны онгойлгодог хэсгээр торон хаалт хийгээгүй, бохирын трап шугам хоолойг графикийн дагуу халдваргүйжүүлээгүй, бүтээг дэхүүн хадгалж буй өрөөний хэмийг тухай бүр шалгаж тэм-дэглэл хөтлөөгүй, “Талх чихэр” ХХК нь агааржуулалтын хоолой нь шавж хорхой нэвтрэхээс хам-гаалсан хаалтгүй, жигнэлтийн болон чаналгын өрөөнд чийг хэмжигчтэй боловч бүрт гэл хөтлөлт хангалтгүй, “Бам-бууш” ХХК нь байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг нь үйлдвэрийн нийт ажлын байр, шат дамжлагад жигд хүрэлцээгүй, гэрлийн шилд хамгаалалтын бүрхүүлгүй, түү-хий эд, хүнсний нэмэлт, туслах материал нь дагалдах бичиг баримт дутуу баталгаажилттай, түүхий эд хүнсний нэмэлтийг төрөлжүүлэн хадгалах агуулахыг нөхцөл зааврын дагуу шошгожуулаагүй, дотоодын хя нал тын чанар хангалтгүй гэж дүгнэгджээ. Тодруулбал, шалгалтад хамрагдсан сургуулиудын эрүүл ахуй, халд -вар хамгааллын дэглэм, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой илэр сэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор 621 заалт бүхий 95 албан шаардлага, 8 акт үйлдэж 17 байгууллагад 2.315.0 мянга, 13 албан тушаалтанд 1.426.0 мянга, 7 иргэнд 457.0 мянга нийт 4.198,0 мянган төгрөгний шийтгэвэр ногдуулж, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн улсын байцаагчийн 118 дүгнэлт үйлдсэн байна.Мөн ерөнхий боловсролын сургуулиудын үдийн цайнд бүтээгдэхүүн нийлүүлж буй үйлдвэрүүдэд “Хүнсний тухай”, ”Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилт дунджаар 68.6%-тай, шалгалтанд хамрагдсан сургуулиудад “Ариун цэврийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн хэрэгжилт 73.5 хувь, “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журмын хэрэгжилт 74.5 хувьтай байна.

Шалгалтанд хамрагдсан 139 сургуулийг эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг шалгах хяналтын хуудсаар үнэлэхэд 40 хувь нь бага, 51.4 хувь нь дунд, 7.8 хувь нь их эрсдэлтэй үнэлэгдсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг шалгах хянал тын хуудсаар шалгагдсан үнэл гээгээр 35.3 хувь нь бага, 51.1 хувь нь дунд, 13.4 хувь нь их эрсдэлтэй үнэлэгджээ. Түүнчлэн үдийн цайнд сурагч-дад өгсөн, бэлтгэсэн хүнсний бүтээгдэхүүн болон хоолноос дээж авч лабораторид шинж-лүү лэхэд шалгалтад хам-рагдсан сургуулийн 12 хувь нь бага үд, үдийн цайгаар авбал зохих хүнсний бүтээгдэхүүн, үнд сэн шимт бодис ба илчлэгийн хэмжээг хангаж чадах-гүй байжээ.

МХЕГ-хны хувьд уг шалгалтыг жил бүр хийдэг боловч, чанарын хувьд дээшлэдэггүй нь сонин. Ирээдүй болсон балчируудынхаа идэх хоол унд нь дорвитойхон анхаарал хандуулбал, хожим нь үрээ өгөх цэцэгсгэдгийг хаанаа хаанаа ухаарч ажиллаасай.

Б.Есүй