Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар: С.Зоригийг хөнөөсөн хэрэгт МАН-ын нөлөө, улстөрчдийнх нь оролцоо байна гэж уншигдаад байна
2017/04/07
УИХ-ын гишүүн, Шадар сайд асан, хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатартай ярилцлаа.
-С.Зоригийг хөнөөсөн аллагын хэргийн тухай нөлөө бүхий хуульчид дуугарч эхэллээ. Олон жил прокурор хийсэн хүний хувьд та ямар бодолтой байна?
-Ер нь энэ асуудал монгол хүн бүрийн анхаарлын төвд байгаа. Нийгэм ямар нэг байдлаар хүлээлттэй, юу болоод байна гэж гайхсан байдалтай, цөөн хэсэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авч байна. Ц.Нямдорж бид хоёр прокурорын байгууллагад 30-40 жил ажиллаж байгаа хүмүүс. Түүний хэлдэг нь үнэн.
Хэргийг мэргэжлийн үүднээс харвал, хүний амины болоод захиалгат гэмт хэргүүдийн мөрдөн байцаах ажиллагаа явуулсан гэхэд маш их эргэлзээ төрүүлж байгаа. ОХУ болон олон улсын хэмжээнд гарч байгаа гэмт хэргүүдтэй харьцуулахад хэргийн мөрдөлт, шүүх ажиллагаа маш эргэлзээтэй. Хангалттай нотлогдоогүй харагдаад байгаа юм. Энгийн үгээр хэлэхэд, хүн буудсан сумыг нь олсон. Буудсан буу нь байхгүй. Тэр бууг тусад нь одоо л эрнэ дээ гэсэнтэй утга нэг. Өөрөөр хэлбэл, алуурчдыг тогтоосон гэчихээд захиалагчийг өнөө хүртэл шалгаагүй, эрж хайгаагүй. Тэгсэн атлаа хэргийг цаанаас нь захиалж, удирдан чиглүүлж, утсаар үүрэг даалгавар өгсөн тодорхой хүн байсан гэж мэдүүлэг өгдөг. Тийм юм бол хэргийг бүхэлд нь цогцоор нь шалгаж, шүүн таслах үүргээ биелүүлээгүй. Албан үүрэгт ажилдаа мөрдөн байцаах прокурорын байгууллага хайнга хандсан, хэрэг илрүүлэх гэсэн нэр зүүх гэсэн байдал харагдаад байгаа юм. Өнөө хүртэл 18 жил болоход сүүлийн хоёр жил шахам хугацаанд хэрэгтэн этгээдийг олж тогтоосон гэж нийгэмд зарлаж, дуулиан дэгдээж сая шүүн таслах ажиллагаа явууллаа. Хэргийг таслан шийдвэрлэсэн шүүгч, шүүхийн байгууллага дуугардаггүй, зөвхөн яллах тал, прокурор баахан ээрч муурсан, эргэлзээтэй тайлбар хийдэг. Захиалагчийн асуудлыг шалгаагүй, одоо шалгана даа гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ хэрэг бүхэлдээ зохиомол юм руу явчихав уу гэсэн сэжиг хүн болгонд төрж байна. Мэргэжлийн мөрдөн байцаагч, прокурор байсан хүний хувьд надад тун эргэлзээ төрж байгаа. Энэ асуудлаар би Ц.Нямдоржтой ойролцоо байр суурьтай байгаа. Энэ бол мэргэжлийн хүний дүгнэлт.
-Улс төрийн аллага гэдэгтэй та санал нийлдэг үү?
-Улс төрийн захиалгат аллага уу, эсвэл ахуйн шинж чанартай \гэр бүлийн маргаан, хардалт гэх мэт\ юу гэдгийг 1998 оноос хойш хөндлөнгөөс ажигласан. Одоогийн шүүх хурлын ажиллагаанаас харахад, улс төрийн захиалгат аллага гэдэг юм руу явсан байна. Тухайлбал, хэрэг “Эрдэнэт”-ийн захирлыг томилох, эсэхтэй холбогдуулан Ерөнхий сайдаар томилогдох гэж байсан С.Зоригийг хөнөөсөн байна гэж уншигдаж байгаа. Үүний цаана улс төрийн намууд МАН, АН-ын хоорондын тохироо ч юм уу, хэрэв захиалагч байдаг бол түүнийг гаргаж ирэх сонирхолгүй ийм улс төрийн нөлөө бүхий хүмүүс, нам байгаа юм уу гэж харагдаад байна. Одоо захиалагчийг шалгана гэдэг зүгээр бухимдсан олон нийтийг тайвшруулах гэсэн арга. Энэ хэрэгт улс төр гүнзгий оролцсон, одоогийн эрх барьж байгаа МАН-ын нөлөө, тэдний улстөрчдийн оролцоо байна гэж уншигдаад байна. Үүнийг л Ц.Нямдорж хэлээд байх шиг. Прокурор, хуулийн байгууллага үүнийгээ улсын нууц гээд, тэгсэн атлаа өөрсдөө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацчихаад “Хувилж авах юм бол улсын нууц задруулсан хэрэг болно шүү” гэж олон түмэнд хэтэрхий эрээ цээргүй хандаж байна. Аливаа аллага, тэр тусмаа улс төрийн аллагын хэрэгт захиалагчийн асуудал тусдаа байдаггүй. Захиалагч, гүйцэтгэгч, хамжигч бүгд хам хэрэгтэн, хэн нэг нь оргон зайлсан, зугтсан, олдохгүй байгаа бол шүүх эрэн сурвалжлаад хэргийг тусгаарлаж болно. Эсвэл асуудлыг хамтад нь шийдээд явдаг. Манай шүүхийн практикт нас барсан хүнд ял өгсөн “нээлт” хийсэн шүү дээ. Д.Амарсайхан гэдэг хүнийг шоронд алчихаад дараа нь шүүх хурал хийгээд ял өгөөд зогсч байсан. Монголын эрхзүйн практикт сонин зүйлүүд их бий болж байна.
-Хэргийн цорын ганц амьд гэрч С.Зориг агсны эхнэр Б.Булганыг прокурор гэрч биш, иймээс шүүх хуралдаанд оролцуулах бололцоогүй гэсэн. Ийм байж болох уу?
-Прокурор тийм зүйл яриад сууж байгаа нь юм эргэцүүлэн боддог монгол хүн болгоны дургүйцлийг төрүүлж байна шүү дээ. “Ийм прокурор байдаг юм уу” гэж хэлж байгаа хүн ч таарч байна. Хэрэв Булган гэрч биш бол Монголд гэрчтэй, нотолгоотой нэг ч хэрэг байхгүй. Өөрийнх нь хамтран амьдрагч юм уу, нөхрийг нүдэн дээр нь 10-20 удаа хутгалж алсныг харсан эмэгтэй гэрч биш, шүүх хуралд орж энэ тухай хэлж чадахгүй байгаа бол Монголын хууль хяналтын байгууллага дампуурч, ялзарчээ гэсэн дүгнэлтийг хийж болно. Тиймээс эрх баригч улс төрийн хүчин МАН, хууль хяналтын байгууллагыг самарчихлаа даа. Хууль хяналтын байгууллагыг нэг хүн, нэг нам, улс төр бизнесийн олигарх бүлэглэлийн гараас гаргах асуудал Монгол төрийн нэн яаралтай шийдвэрлэх зорилт гэж үзэж байна. Энд тэнд иргэдтэй уулзаж явахад “Цензургүй яриа” гэдэг нэвтрүүлгээр С.Зориг агсны эхнэр Булганыг оруулаад өгөөч гэсэн хүсэлт тавьж байсан. Тэр нэвтрүүлэгт төрийн сайд байсан хүнийг, бусдын нууц амрагийг шоронгоос шууд авчраад ярилцлагад оруулдаг. Зарим улстөрч, шударга нэр цэвэр хүмүүсийг гүтгэн гуйвуулсан нэвтрүүлгүүд явуулж байсан тохиолдлууд бий. Харин олон нийтийн үнэхээр хүсэн хүлээсэн, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хүрээнд ажиллавал зөв байх гэж бодогдох юм.
-Шүүгдэгч Ц.Амгаланбаатар би ингэж алсан, тэгж гүйцэтгэсэн гэж яриад, түүнийг нь телевизээр үзүүлсэн атлаа улсын нууц гэх юм?
-Тэр дэндүү жүжиглэлтэй харагдаж байгаа. Энэ хүн хүний амины олон хэргийг үйлдсэн мэтээр худал хэрэг хүлээж, урд нь шалгагдаж байсан тухай цагдаагийн байгууллагын ажилтнууд ярьж байна лээ. Тэгэхээр захиалгат байх ч магадлалтай. Жишээ нь, “Ванны өрөөг өөрчилсөн байна” гэж яриад, бичлэгийг энд тэндээс нь тасалж авч үзүүлээд. Тэгээд түүнийгээ улсын нууц гэж яриад байдаг. Тэр үйл ажиллагааг илрүүлэх, гүйцэтгэх ажлын технологийн хувьд нууц юм байхаас үр дүн нь нууц байж таарахгүй. Тэгээд ч үүнийг нотлох баримтад тооцох боломжгүй.
-Тэгвэл захиалагчийн тухайд танд ямар таамаг байна. “Эрдэнэт” үйлдвэртэй яагаад холбож ярьж, бичдэг юм бол?
-Захиалагч нэг хүн, эсвэл бүлэглэл байж болох юм. “Эрдэнэт”-ийн тухайд Монголын ганц том үйлдвэр, тэндээс үе үеийн улстөрчид санхүүжиж, сонгуулийн мөнгөө босгож байсан, одоо ч ийм л байгаа. Тиймээс хэргийн захиалагчийг л олж тогтоох хэрэгтэй. Захиалагчийн үйлдэл, үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байж болох сэжиг бүхий этгээд бусад хүний талаар элдэв яриа сонсч байсан. Үүнийг шалгаж, нэн яаралтай тогтоовол хэрэг эцэслэн шийдэгдэж, олон нийтийн эргэлзээ арилах болно. Яг өнөөгийн нөхцөлд шүүгдэгчдийн зарим мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эрүүдэн шүүх, дарамт шахалт үзүүлсний улмаас янз бүрийн хэрэг хүлээх юм уу, ийм зүйл амьдралд байдаг. Ямартай ч энэ хэрэг бүрэн дүүрэн шийдэгдэж, эргэлзээгүй болчихоогүй. Өнөөдөр хууль хяналтын байгууллага бүхэлдээ олигархи, улс төр, бизнесийн бүлэглэлийн захиалга, заавраар ажилладаг болчихсон учраас энэ доторх хэргийн асуудал тодорхой хугацааны дараа тодорч таарна. С.Зоригийн аллагыг илрүүлчихсэн, шийдчихсэн гэж байгаа бол захиалагчаа, эвсэл захиалагчийн нэрийн өмнөөс ажилладаг хүмүүсийг тогтоож, гэм бурууг нь шүүхээр шийдэж нэг мөр болгох шаардлагатай. Энд бас нэг ноцтой зүйл нь С.Зоригийн гэрт нь ирж Булганаар мах чануулж идээд, жигтэйхэн дотноссон гэдэг нь илэрхий худал мэдүүлэг байна гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Шүүх үүнийг шалгаж тогтоохыг огт сонирхохгүйгээр хэргийг яаравчлан шийдсэн нь бүр ноцтой асуудал. Энэ тохиолдолд Булган өөрөө нөхрөө энэ хүмүүст захиалж аллага үйлдлүүлэхэд турхирсан юм биш биз. Эсвэл хамжигч, хамтрагч юм уу. Тийм бол анхны нөхцөл байдалд худал мэдүүлэг өгөхөөс эхлэн маш их сэжиг төрүүлж байгаа юм. Хэрэв энэ үнэн бол хэргийн байдал өөр тийшээ эргэж олон асуудал үүснэ. Энэ хэрэгт сэжиглэгдэж байсан улстөрчдийн асуудал ч ахуйн асуудал болж цааш үргэлжлүүлэн мөрдөн шалгах шаардлагатай. Зохиомол хэрэг үүсгэсэн түүх олон бий.Хамгийн сүүлд л гэхэд, урд хөршид бараг 10 жилийн өмнө нэг өвөрмонгол хүнийг бусдыг хүчирхийлж алсан хэргээр цаазалчихсан. Одоо алуурчин нь тогтоогдож, цагаатгасны дээр маш их хэмжээний нөхөн олговрыг ар гэрт нь гаргаж өгч байна. Иймэрхүү зүйл эрхзүйн түүхэнд цөөнгүй байдаг. С.Зоригийн аллагын тухайд төвөгтэй. Хэргийг илрүүлж шагнал авах гэж бодсон, эсвэл хууль хяналтын байгууллага дахь бүлэглэлийн даалгавраар ажиллаж, мэдүүлэг өгч байгаа хүмүүсийн асуудал байна. Тэгэхээр “Эрдэнэт”-ийг тойрсон асуудал, түүнд оролцогчид, захиалгатай байх магадлалтай энэ хэрэг Монголын нийгмийг сэрээх том хүчин зүйл болохыг үгүйсгэх аргагүй.
-Захиалагч Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр илэрнэ. Магадгүй нэр дэвшигч байж ч болзошгүй гэж олон нийт ярих боллоо?
-Шууд хэлэх боломжгүй. Улс төрийн захиалгат аллага бол мэдээж эрх баригч нам, тодорхой хүмүүсийн нэр хүндэд шууд нөлөөлнө. Иймд хэргийг шуурхай шалгахгүй дарагдуулж байгаа. Сонгуулийн үеэр юм уу, дараа нь гаргаж ирэх гэж бодож байгаа бол ард түмний дургүйцэл бухимдлыг л төрүүлнэ. Олигархи бүлэглэлийн хувьд бол нам дамжсан юм байна гэж өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ганцаараа хашгираад байгаа ч юм биш бүгд л ярьдаг, бичдэг. Захиалагчийн асуудлыг тас нуугаад тэр тухай ганц ч үг дуугарахгүй байгаа бол улс төрийн том нам, төр, засгийн эрх мэдэлтэй хүмүүстэй тохиролцоо хийгээд явж байна гэж харагдаж байгаа. Аллагын захиалга авч, эргээд эхнэрийг нь үлдээ гэсэн үүрэг аваад явсан гээд бүгд тодорхой юм яриад байдаг. Тийм бол өнөө, маргаашгүй шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хууль хяналтын байгууллагын нэр хүнд нэгмөсөн шавхайд хутгалдлаа. Мөрдөн байцаах, шүүх, прокурорын байгууллагыг бүрэн шинэчлэхгүй бол МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн асуудлаас эхлээд улс төрийн тоглоомын бай болчихлоо. Өнөөдөр Монголын баялаг, газар нутгийг гадагш нь худалдчихсан, төрийн албыг үнэлгээжүүлж мөнгөөр худалдсан, газрын мафийн гол эзэд, оффшорчид, авлигачдаа огт шалгахгүй байгаа. Эрх баригчдыг өөрийнх нь томилсон хүн шалгадаггүй. Харин улс төрийн сөрөг байр суурьтай хүмүүсийг, тэдний удирдагчдыг ангуучилдаг. Хууль хяналтын олон ажилтнууд улс төр, бизнесийн бүлэглэлийн шахалтад орж, хэцүү нөхцөлд ажиллаж байгаагаа ярьдаг. Ажилтай байх уу, эсвэл ажлаа өгөөд эсэргүүцлээ илэрхийлээд явах уу гэдэг хоёр л зам байна. Тиймээс хэдийгээр ороо бусгаа цаг үе ч гэсэн эргэлзээтэй нотлох баримтаар хэрэг шийдэж болохгүй.Түүх эрх баригчдыг ч, тэдний гар хөл бологчдыг ч гэсэн шүүнэ.Хэрэг хэзээ нэгэн цагт гарч илэрнэ. 1930-аад оны хэлмэгдүүлэлт ийм л байдлаар явсан. Н.Энхбаярын хэрэг, С.Зоригийн аллагын хэрэг гэгч тийм л замаар явж байна.
-Ер нь бол манайд нууц гэж хав дардаг, нууцаар асуудал шийддэг болчихлоо, хуулийн байгууллагууд. Ийм байж болох юм уу?
-Албаны эрх мэдлээ ашиглан буруу зүйл хийсэн дарга нар л юм болгоныг улсын нууц гэж өөрсдийн буруутай үйлдлээ нуудаг болохоос нууц гэж үгүй. Түүх нэхнэ шүү дээ үүнийг чинь. Түүх хэлмэгдлийн хариуцлагыг тооцож, алдаа дутагдлыг залруулна. Зүй нь 1930-аад оны хэлмэгдлийг явуулсан хүмүүстэй хариуцлага тооцох ёстой юм. Чилийн 1973 оны төрийн эргэлтийн асуудлаар одоо ч гэсэн хүмүүс мэдрүүлэг өгч ял шийтгэл авч байгаа. Монголд яагаад тэгэхгүй байна вэ. Лам, хар олон гэмгүй хүн цаазлуулсан. Ар гэрт нь цөөн төгрөг өгөөд цагаатгалаа гэсэн. Хураасан тэр их хөрөнгө, хогшил нь яасан юм бэ. Төр буцааж өгөх үүрэгтэй шүү дээ. Шинэ цагийн хэлмэгдүүлэлт гээд яривал МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлсний таван жилийн ой удахгүй болох гэж байна. 2013 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч байсан хүнийг 400-500 цагдаагийн хүчээр дайран баривчилж, хүний эрх, эрх чөлөөг алдагдуулж, улмаар шоронд эрүүдэн шүүсэн. Энэ бол 100 хувь хэлмэгдүүлэлт. Өнөөдөр яригдаж байгаа оффшорчид шиг, газар нутаг, баялгаа худалдсан хүмүүстэй адил нэг ширхэг баримт ч түүнээс олоогүй. Байхгүй учраас тэр. “Эрдэнэт”-ийн 51 хувийг Монголын ард түмэн эзэмших ёстой, Оюутогой, Тавантолгой Монголын ард түмний өмч байх ёстой. Та нар хэдэн олигархи үүнийг авахгүй гэж л хэлсэн. Тэр бичлэг, баримтууд нь бүгд байгаа шүү дээ. Гэтэл зохиомол хэрэг үүсгэсэн. Монголчууд “Хүний олон хүнээ барьдаггүй” гэлцдэг. Тэр үг худал юм байна. Нийлэхээрээ нэгнээ барьдаг юм байна. Дотроо хагаралдаад, юмаа булаалдахаараа, хоорондоо тэмцэлддэг юм байна. Монголын төр, засгийн байдал ийм байна. Тиймээс Н.Энхбаяр гэдэг хүнд тохиолдож буй зүйлүүдийг би 100 хувь хэлмэгдүүлэлт гэж үздэг.
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялтай гэх асуудал олон жил яригдлаа. Сонгууль болгоноор эрхийг нь хязгаарлачихдаг. Ялтай юм уу, ялгүй юм уу?
-Н.Энхбаярт үүсгэсэн хэрэг гэгчийг харвал, жишээ нь “Өргөө” зочид буудлыг хувьчилж авсан гэсэн. Гэтэл “Өргөө” зочид буудал одоог хүртэл орон нутгийн өмчид байгаа. Ийм байхад тэрийг ашигласан, хулгайлчихсан гэж болохгүй. Ерөнхийлөгчийн эрхийг тогтоох асуудлыг Монгол Улсын хуулиар зааж өгөөгүй. Үүнийг тогтоодог байгууллага нь прокурор, цагдаа биш. Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн эрхийг зөрчсөн, зөрчөөгүйг тогтоодог байгууллага. Гэтэл Н.Энхбаяр дарга дээр мөрдөн байцаалтаар Эрүүгийн хуулийн 263 т заасан албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн гэх заалтыг тулгадаг. Ерөнхийлөгч байхдаа эрх хэмжээгээ хэтрүүлсэн ямар нэгэн үйлдэл, нотлох баримт нэг ширхэг ч байхгүй. Зүгээр л хүчээр, хууль шүүхийн байгууллагыг дээрээс нь үүрэгдэж, дарамталж, ял шийтгэл ногдуулсан. Одоо яригдаад байгаа шиг “Саус Гоби Сэндс”-ийн 35 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт оруулаагүй бол бодит хохирол. Тэгвэл Н.Энхбаяр даргад ийм зүйл байхгүй. Тийм учраас зохиомол хэрэг үүсгэж, хуулийн байгууллага ингэтлээ дор орж дампуурсан гэж хэлнэ. Өнөөдөр Н.Энхбаяр гэдэг хүн буцаад гараад ирэх вий гэхээс үхтлээ айж байна даа. Монголчууд нэгэндээ өс санаж, өс авч болохгүй. Яагаад гэвэл, бид гуравхан сая хүнтэй. Би үүнийг өмнө нь удаа дараа хэлсэн, М.Энхболдод, Ц.Элбэгдоржид. Одоо Монголоо аваръя гэвэл, өчигдрийн юмаа орхиж, ирээдүйнхээ төлөө нэгдэж хамтрах ёстой. Үүний гарц нь Өршөөлийн хууль байсан. Хуулийн төслийг би гардаж бичсэн, 24 гишүүн гарын үсэг зурсан. Монголын түүхэнд УИХ-ын гишүүн санаачилсан ганц Өршөөлийн хууль. 4000 хүн өршөөлд хамрагдаж, 2500 хүн шууд суллагдсан. Энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д үндсэн ялаа эдэлж дууссан хүмүүсийн ялтайд тооцох хугацааг бүхэлд нь хүчингүй болгож, өршөөлд хамруулсан. Энэ бичиг үсэг мэддэг бүх хүнд нэн ойлгомжтой, хуулийн заалт. Хуулиа хэрэгжүүлдэггүй цагдаа, шүүх, СЕХ байж таарахгүй. Тийм учраас 2016 оны УИХ-ын сонгуулиар МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялтай гээд сонгуульд оруулалгүй хохироосон. Ялтай байдал гэх коммунист ойлголтыг шинэ Эрүүгийн хуулиар халсан. Энэ хууль хэзээ хэрэгжихээс үл хамааран Өршөөлийн хуулиар ялтайд тооцох хугацааг хүчингүй болгосон. Одоо ийм элдэв шалтаг хэлж Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй байх гэсэн оролдлого хийвэл ард түмний дургүйцэл эсэргүүцлийг л төрүүлнэ.
-Тэгэхээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд танай намын дарга өрсөлдөх үү?
-Орох бүрэн боломжтой, ийм эрхтэй. Хуулиар энэ эрх нь нээлттэй. Би сая хуулийн зүйл, заалтууд, бүх үндэслэлийг тодорхой тайлбарлалаа шүү дээ.
- Шударга бус зүйлүүд газар авсныг та бид хангалттай ярилаа. Та өөрөө шударга хүн үү?
-Ямар ч байсан монгол төрийн албыг, ёс жудгийг насаараа мөрдөж ирсэн. Хэн нэгэн ямар нэг зүйл олбол гаргаад ирээрэй гээд хэлчихье, танай сониноор дамжуулаад. Төрд очсон болгон хулгайч байх ёстой, мөнгө босгодог байх ёстой гэсэн мессэжийг өнөөдөр зориуд тарааж байна шүү дээ цаана чинь, танай хэвлэлийнхнийг ашиглаад. Бид сэтгэл зүрхээрээ эх орноо хамгаалах хэрэгтэй байна. Өмнө нь хилийн цэрэг ямар хэрэгтэй юм бэ гэж зарим хүн хэлдэг байсан. Өнөөдөр тэр үг бараг үнэн байж. Цаагуур нь, далдуур эх орныг чинь худалдчихаж. Өнөөдөр манай газар доорх бүх баялаг гадны мэдэлд орчихсон. Эдийн засгийн хувьд колончлогдсон. Төр нь гадны мэдэлд оччихсон, одоо юугаа хамгаалах гэж бид хил дээр цэрэг зогсоох юм бэ. Тийм биз дээ. Чи Монгол хүн, монгол цустай юм бол эх орноо авар гэдэг үгийг бүх монгол хүнд хүргэх хэрэгтэй. Үүнд хоёр арга арга бий. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн шинэчлэл хийх. Хуулийн ганц, нэг заалтыг зассанаар болчихгүй. Дордуулсан долоон заалт шиг юм хийгээд олигархиуд төрөөс зайлахгүй. Дэлхийд байхгүй Монголын энэ их баялаг дээр иргэд нь ядуу зүдүү амьдарч байхад олигархиуд оффшорт 17 тэрбумыг аваачаад хадгалчихсан. Монгол Улсыг сүүлийн хэдэн жил 24-25 тэрбум ам.долларын өрөнд оруулчихсан. Сая 580 сая ам.долларынхаа өрийг зээлээр төллөө. Урд хормойгоо авч ар хормойгоо нөхөж байна. Энэ өрийг хэн төлөх юм бэ. Ард түмэн л төлнө. Олигархиудыг хамгаалж байгаа сэтгүүлчид та нарын цалингаас төлнө, өөр юугаар төлөх юм бэ. Харь гаригаас тусламж ирэхгүй шүү дээ. Энэ бүхнийг шийдэхийн тулд, болохгүй, бүтэхгүй байгаа нийгмээ засахын тулд, улс орноо өөд татаж, хөгжүүлэхийн тулд, ядарсан зүдэрсэн олон түмнээ босгохын тулд бид Үндсэн хуулийн өөрчлөлт рүү явах ёстой. Шинэ Үндсэн хуулийн төсөл БНМУ-ын дээд хууль дээр бид олон хоног, сар толгой өндийх завгүй суусан. Сүүлийн хоёр сар өдөр, шөнөгүй ажилласан. Гол үзэл санаа нь монгол хүнээ төвд нь тавьсан. Ийм Үндсэн хууль дэлхийгээс олоод ир гэвэл байхгүй. Тиймээс энэ хуулийг хэлэлцэхээс аргагүй, батлахаас аргагүй. Бүгдээрээ хэлэлцэж, дутууг нь нөхөж, зохицуулж, төрөө хяналттай болгож Ардын хянан шалгах хороог хуульчлан баталгаажуулж, шүүх, прокурор, сонгуулийн хороог ард түмнээсээ сонгодог болгож өөрчилнө. Монгол Улс оршихын үндэс шударга ёсыг тогтоох. Шударга Үндсэн хуультай болох. Дээр нь бие биеэ хүндэлсэн, эв нэгдэлтэй орон болох ёстой. Үүний тулд улс төрийн намуудыг ч гэсэн өөрчлөх ёстой. Энэ Үндсэн хуульд ороогүй. Ер нь бол намын хатуу гишүүнчлэлийг нэн даруй зогсоож байж Монгол Улс хөгжинө. Яагаад Монгол Улс 26 жил өрөнд баригдаж, өтөнд идэгдэв гэвэл улс төрийн намаар ард түмнээ хувааж, талцуулж, дээр нь нам дамжсан олигархи бүлэглэл, гэмт хэрэгтнүүд баялаг дээр эзэн сууж байна. Захиалгат хэвлэл мэдээлэл, захиалгат шүүх, захиалгат прокурор, захилгат мөрдөн байцаах үйл ажиллагаа гээд монголчуудыг дотор нь хагалж, сүйтгэж байна. Урвалт шарвалт газар авлаа. Одоохондоо нам сольж байгаа юм шиг боловч, эх орноо худалдахад бэлэн. Худалдаад ч эхэлчихсэн. Өнөөдөр дунд сургуульд эх оронч үзлийг заахгүй юм бол, мөнгө харсан үзлээр 2045 он гэхэд ойрхон хөршийн мэдэлд орохоор байна.Тиймээс монголчууд сэрэх цаг болсон. Сэрцгээ.
Ч.ҮЛ-ОЛДОХ
Зочин · 2017/04/11
Дэлхий дээр байхгүй гээд байхаар чинь хүн яаж итгэх болж байна аа эрүүл саруул сэтгэдэг хүмүүс дэлхийд байхгүй зүйлд хэзээ ч итгэхгүй л дээ
Зочин · 2017/04/11
Дэлхий дээр байхгүй гээд байхаар чинь хүн яаж итгэх болж байна аа эрүүл саруул сэтгэдэг хүмүүс дэлхийд байхгүй зүйлд хэзээ ч итгэхгүй л дээ
Зочин · 2017/04/10
Зоригын хэрэгийн талаар тун зөв хэллээ.Манай хууль шүүхийнхэн дэндүү дээ дэндүү болж.Харваас илт зөрүүтэй байгаа юмыг л зүтгүүлээд л байх юм.
Исмэл сайд Эба · 2017/04/09
Нэг юмыг буруу яриад байна аа, Эба Ерөнхийлөгчийн мэдэлд шүүх, прокурор байгаа шүү дээ. Үүнийг улсын нууцад Эба гуай оруулж хамруулаад байгаа шүү дээ. Оюунбаатар хуульч Монгол улсынхаа эрх зүйн тоголцоо, томилгоог мэддэггүй юм шив дээ
Зочин · 2017/04/09
Zub zahualagch baihgui iim hereg shvvj baigaa shvvgch bol jvjigchin
зочин · 2017/04/09
энэ одоо өөрийгөө юу гээд бдожчихсон гар вэ мөнгөний талөө юуч хийхээс сийхгүй гар гэдгийг олон хүн мэдэнэ дээ хар тамхины ,хадгаламж зээлийн хоршооны ,ггээд олон хэрэгт холбоотой шдээ хэдэн жилийн өмнө Зоригыг АН хан алсан гээд яриад байсан одоо 180 хувь эргэчихсэн явж байдаг ингээд ярих нь өөртөө ашигтай гэж бодоод яваа юм байхдаа

Чи битий куц
дашийн хамсаатан · 2017/04/09
Чиний өмнөөс гамшгийн мөнгө хуссан ногоон дашийг чи зөвлөх өө болгосон. Ногоон чавганц чинь 14 тэрбумыг идэж 14 хүнийг хөнөөсөн үзэгдсэг харагдсан эм сүйвтэй бүхнийг хүчиндэж явдаг хорт могой. Тэгэхээр чи ч нэг дугуй, ьтом хамсаатан гэж уншигдаад нотлогдлод байгаа юм.

Чиний өмнөөс гамшгийн мөнгө хуссан ногоон дашийг чи зөвлөх өө болгосон. Ногоон чавганц чинь 14 тэрбумыг идэж 14 хүнийг хөнөөсөн үзэгдсэг харагдсан эм сүйвтэй бүхнийг хүчиндэж явдаг хорт могой. ҮТэгэхээр чи ч нэг дугуй, ьтом хамсаатан гэж уншигдаад нотлогдлод байгаа юм.
дашийн хамсаатан · 2017/04/09
Чиний өмнөөс гамшгийн мөнгө хуссан ногоон дашийг чи зөвлөх өө зболгосон. Ногоон чавганц чинь 14 тэрбумыг идэж 14 хүнийг хөнөөсөн үзэгдсэг харагдсан эм сүйвтэй бүхнийг хүчиндэж явдаг хорт могой. ҮТэгэхээр чи ч нэг дугуй, ьтом хамсаатан гэж уншигдаад нотлогдлод байгаа юм.

Чиний өмнөөс гамшгийн мөнгө хуссан ногоон дашийг чи зөвлөх болгосон. Ногоон чавганц чинь 14 тэрбумыг идэж 14 хүнийг хөнөөсөн үзэгдсэг харагдсан эм сүйвтэй бүхнийг хүчиндэж явдаг хорт могой. Тэгэхээр чи ч нэг дугуй, ьтом хамсаатан гэж уншигдаад нотлогдлод байгаа юм.

Иргэн · 2017/04/09
Энэ. Хэрэг захиалагч илэснээр нэг тийш болно.Миний бодож байгаа нэг зүйл бол асуудал Эрдэнэтийн хүрээнд иргэлдээд байгаа юм шиг.Оюунбаатарыг шудрага хүн үү гэж асуулаа.Түүний хэлж байгаа Энхбаярын амнаас байнга гардаг өмнөхөө яриад яахав цаашид шудрага байя гэсэн тайлбараас хэн болох нь ойлгомжтой.Энхбаяр хязгааргүй шуналт.Түүний хийсэн,идсэн зүйл хуулийн байгууллагад өрөөстэй байгаа.Тэр муу үйлд нөлөөтэй хүн учираас гаргаж тавихгүй байгаа.Наад зах нь Шийлэгдамбаас мөнгө авчихаад өөрийнхөө оронд Цогтбаатарыг чихээ биздээ.Энэ хэрэг шалгагдаж байгаа ийм хүн нэр дэвших үү?

Энэ. Хэрэг захиалагч илэснээр нэг тийш болно.Миний бодож байгаатай санаа нэг зүйл бол асуудал Эрдэнэтийн хүрээнд иргэлдээд байгаа юм шиг.Оюунбаатарыг шудрага хүн үү гэж асуулаа.Түүний хэлж байгаа Энхбаярын амнаас байнга гардаг өмнөхөө яриад яахав цаашид шудрага байя гэсэн тайлбараас хэн болох нь ойлгомжтой.Энхбаяр хязгааргүй шуналт.Түүний хийсэн,идсэн зүйл хуулийн байгууллагад өрөөстэй байгаа.Тэр муу үйлд нөлөөтэй хүн учираас гаргаж тавихгүй байгаа.Наад зах нь Шийлэгдамбаас мөнгө авчихаад өөрийнхөө оронд Цогтбаатарыг чихээ биздээ.Энэ хэрэг шалгагдаж байгаа ийм хүн нэр дэвших үү?

Энэ. Хэрэг захиалагч илэснээр нэг тийш болно.Миний бодож байгаатай санаа нэг зүйл бол асуудал Эрдэнэтийн хүрээнд иргэлдээд байгаа юм шиг.Харин та өөр бодолтой байж мэднэ.Бичээрэй.Оюунбаатарыг шудрага хүн үү гэж асуулаа.Түүний хэлж байгаа Энхбаярын амнаас байнга гардаг өмнөхөө яриад яахав цаашид шудрага байя гэсэн тайлбараас хэн болох нь ойлгомжтой.Энхбаяр хязгааргүй шуналт.Түүний хийсэн,идсэн зүйл хуулийн байгууллагад өрөөстэй байгаа.Тэр муу үйлд нөлөөтэй хүн учираас гаргаж тавихгүй байгаа.Наад зах нь Шийлэгдамбаас мөнгө авчихаад өөрийнхөө оронд Цогтбаатарыг чихээ биздээ.Энэ хэрэг шалгагдаж байгаа ийм хүн нэр дэвших үү?

Энэ. Хэрэг захиалагч илэснээр нэг тийш болно.Миний бодож байгаатай санаа нэг зүйл бол асуудал Эрдэнэтийн хүрээнд иргэлдээд байгаа юм шиг.Харин та өөр бодолтой байж мэднэ.Бичээрэй.Оюунбаатарыг шудрага хүн үү гэж асуулаа.Түүний хэлж байгаа Энхбаярын амнаас байнга гардаг өмнөхөө яриад яахав цаашид шудрага байя гэсэн тайлбараас хэн болох нь ойлгомжтой.Энхбаяр хязгааргүй шуналт.Түүний хийсэн,идсэн зүйл хуулийн байгууллагад өрөөстэй байгаа.Тэр муу үйлд нөлөөтэй хүн учираас гаргаж тавихгүй байгаа.Наад зах нь Шийлэгдамба мөнгө авчихаад өөрийнхөө оронд Цогтбаатарыг чихээ биздээ.Энэ хэрэг шалгагдаж байгаа ийм хүн нэр дэвших үү?

Zochin · 2017/04/08
Muu ym hiisen ni erh medeld hvrdeg tsag ym blgv de. MAN iin nvgeltnvvdiig burhan gesgeeh bhaa
Зочин · 2017/04/08
Энхбаярт харин хиисэн юм их байгаа. Элбэгдорж Энхбаяраас ямарч өргүй засгын газар хүлээж аваа биздээ. Орсын тэр их өрийг хэн 0 болгож өглөө. Тийм хүнийг юм хийгээгүй гэх үү? Одоо энэ байгаа ерөнхийлөгч юу хийв? Бас дахиад л бөөн өр шир эмх замбараагүй хууль дүрэм. Өршөөлийн хууль гэж нэг тэнэг юм гарснаар хүн амь, хүчингийн хэрэг эрс ихссэн нь тодорхой байгаа биздээ. Одоо ер нь шинэ хүн гараад ч нэмэргүй бас хэн нэгнийх нь бууны нохой хамт ард түмнээ хохироосон л хүн гөрна ш дээ.

Хэн ч танихгүй нэр дэвшигч · 2017/04/08
Хүүеэ, энэ хуучин гарууд, олигархуудыг дахиж сонгож яах юм бэ. Үлдсэн Монголыг чинь бүр дуусгаад дашийн шог болно ш дээ. Түүний орон манийгаа сонгочих л доо. Мань нь аль ч нам биш. Бас ухаад ухаад элдвийн но байтугай хувийн хадгаламж ч байхгүй. Гэхдээ олон хүүхдээ тэжээгээд бусдаас дутахгүй дундаж амьдралаар амьдраад, улс орныхоо ирээдүйн төлөө санаа зовохоос өөр санаа зовох юмгүй явж л байна. Ганц амьдраад өнгөрөх хорвоод цагтаа дэлхийд цөөхөн эзэнт гүрэн улсын нэг байсан, эцэг өвгөдөөс заяагдаж ирсэн энэ сайхан баян бүхэл бүтэн тусгаар улсаа худалдаад, ард олныхөө амьдралыг ядуурч доройттол нь ээлжлэн мөлжиж өрөнд оруулж, бусдын боол болгож байх хэрэг юу байнаа. чи ядаж 150 наслахгүй ш дээ. Мөнгөөр хичнээн тэтгээд ч нэмэргүй, нисээд л 30 жилийн нас байна. Энэ хугацаанд энэ их мөнгөөр яах гээд байгаа юм, авч явах гээгүй л бол. Олигархууд, оффшортонгууд минь дээ, та нар хичнээн идэж ууж, луйвардаад ч дэлхийн том баячууд шиг зуун дамнасан, гүрэн дамнасан капиталистууд болж чадахгүй. Харин цуутай луйварчид болж, үр удам чинь хэдэн үеэрээ хараалын мууг үзэх болно. Одоогийн Монголын улс төр, нийгмийн тогтолцоогоор бол гүрэн дамнасан том корпораци төрүүлж чадахгүй. Харин мань нь ерөнхийлөгч болвол бүх салбаруудад Монголыг дэлхийд төлөөлсөн ядаж нэг нэг том корпорацитай болгох стратеги барина. Эдгээр корпорациуд нь бүгд хэзээд ч улс оролцсон тогтолцоотой байх ба хувийнхан ч өөрсдийн шударга хөдөлмөр зүтгэлээр энэ хэмжээнд очих бүх зам нь нээлттэй байх юм. Ээ дээ, эдгээр л Монголыг цаашид зуун зуунаар зогсохгүй тэжээх учиртэй юм. Харин намууд чадахгүй ээ. Тархи угааж, мэдрэлээр тоглоод ард түмнээ талцуулж, атга боов боорцогхоноор хуураад хэдэн үеэрээ ч хөдлөөд босохгүй гуйлагчин болгоно. Тэгээд ч явж байна. Одоо зогсоож, өөрчлөхгүй бол гуйлга гуйгаад зогсох алга дарам газаргүй ч болгох нөхцлүүдиийг бүрдүүлээд байгааг миний Монголын ард түмэн та нар минь бүгд мэдэж, харж, мэдэрч, гайхширч, цөхөрч, мөлхөж, мөлжүүлж байгаа билээ. Тэгэхлээр одоо л манийгаа сонгочих. Тэгвэл ч ёстай сэлэм гялс, толгой бөндгөс гээд л бүгдийг өөрчлөнө ш дээ.
Huduu · 2017/04/08
Tand ih bayarlaj yavdag shuu ,huuliin zuvulguu ugch gutguulj bsn ohiniig mini avarsand mash ih talarhdg .tand ajliin amjilt huse .shudarga unenii tuluu ta buhniig demjnee
Алт · 2017/04/07
Тэгэгт ээ. Хуульч байж хөрагдаач. Элбэгдоржийн тавиад бхйгаа жүжиг гэдгийг харахгүй бгаа бол дахиж битгий хууьч гэж яв
Алт · 2017/04/07
Тэгэгт ээ. Хуульч байж хөрагдаач. Элбэгдоржийн тавиад бхйгаа жүжиг гэдгийг харахгүй бгаа бол дахиж битгий хууьч гэж яв
Зочин · 2017/04/07
Anam uursduu nyhsan shde ninj gedeg hvn heleed baigaa bizde malish enhtvwshin nar
Зочин · 2017/04/07
Anam uursduu nyhsan shde ninj gedeg hvn heleed baigaa bizde malish enhtvwshin nar
зочинзочин · 2017/04/07
энхбаяр төрд хэрэггүй Өчнөөн жил төр бариа биз дээ өөрчлөгдсөн юм байсан юм уу
Зочин · 2017/04/07
Элбэгдоржийн уяаны нохой. Угаасаа энэ золбин хаа газар мөнгөний иймэрхүү халтуур хийж явдаг. Яаж ч хичээгээд энэ асуудалд Батүүл Эдбэгдорж 2 холбогдоно.
zochin · 2017/04/07
Odoo mongol orond ene tsegts shuluun ugtei olon jil hyyli zuitei haritsaj ajillacan tyrshlagatai uuriiguu duviilgeed baidaggui daruuhan l hun dee shadar caud xiij baigaa ni ch neg lzangaaraa ene hunii gdemjij bna..u

Энэ хүн зөв шудрага хэлжээ.Энэ бузар шавар балчигиас эх орон ард түмнээ татаж гаргах ганц итгэлт хүн бол яахийн аргагүй Н.Энхбаяр мөн.Өрөнд унаж өтөнд бариулсан улс гүрнээ ард түмэн бид санаа нэгдэж зөв шудрага хүнээр удирдуулж хулгайч худалч хүмүүсээс төрөө салгаж
Зочин · 2017/04/07
Ямарч байсан одоо дахин МАН-АНаас ерөнхийлөгч сонгож болохгүй одоо ямар нэг уригшаа алхасан алхам хийх хэрэгтэй МАН-АН хэзээч уригшаа алгасан алхам хийхгүй гэдэг нь тодорохой болсон
Uyanga · 2017/04/07
Huulia meddg mundag hun umaaa.demjij bna
Uyanga · 2017/04/07
Yarij helj bgaa ni unen bol bas l bodushtai l um .
Baatar · 2017/04/07
Yarij helj bgaa ni unen bol bas l bodushtai l um .
Зочин · 2017/04/07
ЭНЭ ХУУЛИЙГ ХАРАХ ЮМСАН. ҮНЭХЭЭР ТИЙМ САЙН ХУУЛЬ БАЙЖ ЧАДАХ УУ
. АВИЛГАЧТАЙ ТЭМЦЭНЭ ГЭЖ ТЭГЭЭД ЧАДАХУУ
Зочин · 2017/04/07
Сонгууль ойртож байгааг мэдрүүлж байна даа ,амьгүй албатууд амь ороод л ,эх орон ард түмниихээ төлөө амиа өгнө гээд л ,жигтээхэн шудрага дүр эсгээд л ,жагсаал цуглаанаар амьдрагсад нэр хүнд албан тушшал горьдогсод хаан л олон хүн цугласан байна тэнд л хар хэрээ шиг гуагчидаг цаг ирлээдээ. Уг нь нэр цэвэр шудрага хүмүүс шудрага бус зүйлийн эсрэг тэмцвэл үр дүнд хүрнэ гэж бодож байнх. Нөгөө л Уянга , Энбаяр, Жаргалсайхан, Баасан авгай, Магнай, эд нарт хэн итгэх вэ жагсаал цуглааны утга учрыг алдагдуулж тзмнийй дургүйг хүргэж байгааг ойлгодоггүй л малууд юм байхдаа