цаг агаарын урьдчилсан мэдээ
2013/11/26
2013 оны 11 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос баруун болон төвийн нутгаар секундэд 4-9 метр, бусад нутгаар секундэд 7-12 метр. Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 13-18 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Өмнөговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 10-12 градус хүйтэн байна .
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Зочин · 2013/11/27
Хурдан зун болоосой