Монгол  улсад хүрэлцэн ирэх, айлчлах гадаад дотоодын   иргэнд хандах  бодлогыг хэрэгжүүлж,  төрийн хууль сахиулж ажилладаг ГИХАЭГ-ын дарга нь тун “учир битүүлэг” юм яриад сууж байна.  

Ардчилсан монгол улсын Ерөнхийлөгч Монгол улсын  гадаадад ажиллаж амьдарч байгаа  иргэдээ эх орондоо ирэхийг уриалсан. Энэ нь цаагуураа алсын бодлоготой уриалга байсан.

Өнөөдрийн  хөгжлийн өндөр түвшинд хүрсэн  Өмнөд Солонгос  улс л гэхэд  хоёр   Солонгосын  дайнаас дүрвэж дэлхийгээр нэг тарсан нутаг нэгт Солонгосчуудаа 1990 -иэд оны эхээр  эх орондоо ирэхийг  уриалан дуудаж, хүрэлцэн ирсэн нэгэндд нь төрийн бодлогоор  амьдрах газар хүртэл олгож дэмжиж байсан гэдэг. Мэдээжийн хэрэг гадаадад амьдарч байсан Солонгосчууд чемоданаа бариад, ганзага хоосон буцаж ирээгүй нь тодорхой. Япон, Европын улс орнуудад ажиллаж хөдөлмөрлөж, тэдгээр улсын технологоос суралцаж, гэр орныхондоо мөнгө төгрөг гуйвуулж байсан Солонгосчууд эх орондоо буцаж ирэхдээ бизнесийн шинэ санаа, аж ахуй эрхлэх анхны хөрөнгөтэй ирсэн  гэдэг. Улмаар эх орондоо ирээд тухайн  амьдарч байсан улс орныхоо технолгид суурилсан жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан байдаг.

Өдгөө манайд ч гэсэн ийм түүх давтагдаж  байгаа билээ. Харийн улс орны сайханд татагдаж, эх орноо голсондоо биш,  харин  гэрийнхэнээ тэжээх, орон байрны мөнгө олох зорилготойгоор элэг нэгт олон Монголчууд  маань Солонгос  болон бусад улс орныг зорьж, эрүүл мэндээ  үл хайхран гэр бүлийнхэнийгээ төлөө ажилласаар байна. Тэдний тодорхой хувь нь  буцаж монголдоо ирээд Солонгост эрхэлж байсан ажлынхаа дагуу жижиг бизнес эрхэлж, хэд хэдэн хүнийг ажлын байртай болгож,улс орондоо татвар төлөн,  амьдрал ахуйгаа өөд татан авч явж байна.

Гэтэл татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг хирнээ энэ бүхнийг  ойлгож ухаарах сэхээгүй,    ”хоосон толгойтой төрийн түшмэл” гэж байх юм. Эх орондоо эргэж ирэхийг хүссэн Монголчуудыг  ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж өөрийнх нь хэлснээр “хүнд  суртал”-аар угтан авч байгаа ажээ.   Тэр хэлэхдээ “1990 онд Монгол улсын эдийн засаг хүнд байхад гадаад орныг зорьж явчихаад одоо монголын эдийн засаг сайжираад, нийгмийн халамж өгдөг болоод ирсэн үед Монгол эх орон минь ээ гээд ирж байгаа хүмүүст хүнд сурталтай байна аа…,  ийм иргэдийг жаахан явуулна, бичиг баримтыг нь бүрдүүлэх энэ тэр тээр нь жаахан явуулахгүй юу даа, Өнөөдрийн хөгжилтэй Монгол улсыг бүтээхэд  монгол улсад амьдарч байсан иргэд л зовж зүдэрч байж бүтээсэн…”

Гадаад ажиллаж амьдарч байгаа монголчууд, гадаадын иргэн болсон монголчууд Б.Пүрэвдорж даргын хэлснээр эх орон нь  асар өндөр хөгжилд хүрээд, нийгмийн халамж буюу сар бүр хүүхдэд нь 20 мянган төгрөг өгдөг болохоор нь эргээд эх орныхоо харьяалалыг сэргээх гэж ирж байгаа хэрэг үү гэж бодож байгаа бол тэрэрэ том эндүүрч байна. Ийм бодол тээж явдаг   төрийн агентлагийн  дарга байж болох уу.

Мөн тэрээр хүүхэд үрчлэлтийн асуудалд  ”хүнд суртал” гаргаж байгаагаа дурьдаад энэ жил  4-хэн хүүхэд  гадаадын иргэнд үрчлүүлснээ гайхуулах шахуу ярих юм. Түүнийхээр Монголчууд олуулаа  болоход гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх нь харшлах  юм гэнэ. Монгол хүүхэд бүр сайхан  амьдрах эрхтэй. Харамсалтай нь архидалт, ядуурал, ажилгүйдэл, эцэг эхчүүдийн арчаагүй дорой байдлаас болж  оллон гэр бүл салж сарнин, цөөнгүй  хүүхэд эцэг эхийн хайр халамжийг мэдрэлгүй өнчрөн асрамжийн газруудад амьдарч байна. Зарим нь эцэг эхийн хамт хогын цэг дээр  шил лааз түүн, гудамж траншэйнд амьдрах дээрээ тулж байгаа бодит баримтууд бий.

Мэдээжийн хэрэг гадаадын иргэн бүр муу хүн биш. Хүүхэдтэй болох гэсэн хэнд гэсэн бяцхан үрс өхөөрдөм харагддаг биз.  Тиймдээ дэлхийн хэмжээний Холливуудын одод гэхэд л өнчрөл ядуурлын туйл болсон Африк тивийн улс орнуудаас хүүхэд үрчлэн, нэг хүүхдийг ч гэсэн аз жаргалтай амьдралд татан авч байна. Өнөө маргааш амьд явах нь баталгаагүй траншэйнд юм уу хүйтэн орц хонгилд хаягдсан бяцхан үрсийг гадаадын хүн үрчилж авч болохгүй гэж үү. Энэ асуудалд Б.Пүрэвдорж дарга “хүнд суртал” гарган ажиллаж байгаа гэнэ. Үнэн санаанаасаа  монголоос  хүүхэд үрчлэн авахыг хүссэн  гадаадын иргэд   Б.Пүрэвдорж даргын олон бичиг баримт бүрдүүлэлт, энэ тэрээс болж чадахгүйд хүрч байгаа бололтой.  Угтаа  ГИХАЭГ нь хүүхэд үрчлүүлээд, түүний хойноос хяналт тавихын оронд Монголын  нэг ч хүүхэд  өргөмөл ч гэлээ аав ээжтэй болж, аз жаргалтай амьдрах эрхийг нь хасан суух нь түүний  зөв гэж үү?

Б.Пүрэвдорж даргын  хэрэглэсэн  ”хүнд суртал” гэсэн үг байгаа оносонгүй. Социализмын үед энэ үгийг төр хэрэглэж байсан биз. Ардчилсан нийгэмд төрийн байгууллага нь  гадна дотнын иргэдэд  ”хүнд суртал” гаргаж ажилладаг гэдгийг  мань мэт ойлгох гээд ухаан хүрсэнгүй. Арай  дээгүүр толгойтой хүмүүс нь ойлгож хэрэглэдэг үг биз ээ бодвол. Харин түүний оронд “хатуу, хянуур бодлого барина”  гэж хэлсэн бол ойлгогдох байсан мэт. Нэмж хэлэхэд Б.Пүрэвдорж төгссөн сургууль,  эзэмшсэн мэргэжлээр маруухан. Тэрээр Хуул зүйн  сайд Х.Тэмүүжиний тэргүүлдэг “Нэг ардчилал” клубын гишүүн,  клубээ санхүүжүүлэгчдийн  нэг. Тиймдээ ч хууль зүйн сайд, Б.Пүрэвдоржийг цээжээрээ хамгаалан байж ГИХАЭГ-ийн даргаар томилуулсан.  Б.Пүрэвдорж нь ГЕГ-ын байцаагчаар ажиллаж байхдаа ажлын хариуцлага алдан ажлаасаа халагдаж байсан гэдэг.

tushaal

Ийм бодол, итгэл үнэмшилтэй хүнд төрийн чухал агентлагийг удирдах эрх өгөх нь зөв үү?

А.Галт

index