цаг агаарын урьдчилсан мэдээ
2013/12/06
2013 оны 12 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун зүгийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь,тал хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 13-18 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул,Тэрэлж голын сав газраар 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурна шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.Хүйтэрч 8-10 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.