Л.Болд гишүүнд авто зогсоол таалагдаагүй гэнэ
2017/06/30
Зуны аагим халуун өдрүүдтэй зэрэгцэн нийслэлийн төв талбайд нэгэн бүтээн байгуулалт өрнөснийг нийслэлчүүд анзаарсан биз ээ. Энэ бол Сүхбаатарын талбайн урд хэсэгт хийгдсэн стандартын шаардлага хангасан, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, сандал, явган хүний замтай иж бүрэн 200 гаруй автомашины үнэ төлбөргүй зогсоол юм. Төв талбайг тойроод төр захиргааны болон хувийн хэвшлийн олон байгууллага бий. Тус байгууллагаар үйлчлүүлэгсэд, ажиллагсад, хотын төв хэсгээр зорчигсдын автомашинаа хаана байрлуулах вэ гэдэг тулгамдсан асуудлыг энэ зогсоол шийдэх бүрэн боломжтой юм байнаa.
Харин УИХ-ын гишүүн Л.Болд чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан дээр нийслэл хот төв талбай дээрээ авто зогсоол барих хэрэг байсан юмуу, төв талбай дээрээ машины ил парк хийдэг хэдэн улс байна гээд л ихэд бухимдангуй асуув. Түүнд уг авто зогсоол таалагдаагүй бололтой. Уг нь энэхүү авто зогсоол нийслэлийн замын түгжрэл, ялангуяа төв хэсгийн ачаалллыг бага ч атугай бууруулахад хувь нэмэр оруулна даа.
Цаашдаа энэ зогсоол орчимд орчин үеийн стандартад нийцсэн усан оргилуур байгуулж, хотын оршин суугчид амарч суух орчин бүрдүүлэх ажээ.
Х.Сүрэн
www.breakingnews.mn