2013 оны 12 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:


     10,11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн зүгийн нутгаар, 13-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.