Улсын хэмжээнд урьдчилсан байдлаар 1 199 084 хүн саналаа өгсөн байна. Үүний 50 хувь нь 599 550 орчим болж байгаа юм. Сонгуулийн тухай хууль болон Үндсэн хуулинд заасны дагуу санал өгсөн  нийт сонгогчдын 50 хувь+ нэг хүний санал болсон тохиолдолд олонхийн санал авлаа гэж үзэх юм. Одоогоор

Х.Баттулга 600 897 санал

М.Энхболд 487 767  санал аваад байна.

Өөрөөр хэлбэл олонхийн саналыг Х.Баттулга авч урьдчилсан байдлаар ялалт байгуулаад байна.

Одоогоор  цагаан хуудас буюу санал тэмдэглээгүй хуудас 98 520 байна.

Санал авах хэсгийн 1984 хэсгийн хорооны 1827 нь дүнгээ ирүүлээд байна.