цаг агаарын урьдчилсан мэдээ
2013/12/12
цаг агаарын урьдчилсан төлөв:
14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 15-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орно. Салхи 15-нд говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.