14 их наяд төгрөгөөр “ТАНСАГЛАСАН” Н.Золжаргал хаана явна аа?
2017/08/14
-Монгол төрд гэмт хэрэг хийсэн хүн болгон зугтаагаад явчихдаг, гадаадад барилга байшин худалдаад авчихдаг. Үүнийг ч болов хураагаад авчих зориг гаргаач Ерөнхийлөгч өө-
Өнгөрсөн пүрэв гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНРТ-ийн шууд ярилцлагад орж хүн бүхнийг цэнхэр дэлгэцийнх нь өмнө уяж чадсан. Учир нь тэрбээр Ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа шууд ярилцлагад орж нэг cap гаруй хугацаанд хийсэн ажлынхаа тайланг ард түмэндээ хүргэсэн.
Мэдээж түүний юу ярих нь олон нийтийн анхаарлыг татсан учраас хүн бүр шимтэн үзсэн гэж хэлэхэд нэг их дэгсдэхгүй. Тухайлбал, тэрбээр улс эх орны эдийн засгийг туйлд нь хүргэсэн хүмүүсийг бүгдийг нь шалгана хэмээн ярьсан нь олон хүний талархлыг хүлээсэн. Тэгвэл Ерөнхийлөгч өө, Монгол банкны захирал асан Н.Золжаргал Монголын эдийн засгийг сүйрүүлэх том гавьяаг байгуулсан хүний нэг.
Тэр одоо хаана явна вэ? Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын Ажлын хэсгийн шалгалтаар Монгол банкны 2012-2016 онд салхинд хийсгэсэн 14 их наяд төгрөгийн асуудлыг ил болгож хууль хяналтын байгууллагад өгсөн.
2012 ОНЫГ ХҮРТЭЛ ТӨВБАНК АЛДАГДАЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ
Өөрөөр хэлбэл, 2012 оныг хүртэл Монголбанк алдагдалгүй ажиллаж байжээ. Угтаа бол Төвбанкинд заавал байх валютын нөөц, өөрийн хөрөнгө байх ёстой баланстаа байсан гэсэн үг. Тухайлбал, гадаад валютын албан нөөц 2012 онд 4.1 тэрбум ам.доллар байсан бол 2016 онд 1.3 тэрбум ам.доллар болж огцом буурчээ.
Харамсалтай нь, 2012 оны наймдугаар сараас эхлэн 2016 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд Монголбанкны алдагдал хэвийн байх хэмжээнээсээ хэтэрч хуримтлагдсан алдагдал гурван их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнээс “Үнэ тогтворжуулах" хөтөлбөрт хамрагдсан 45 аж ахуйн нэгж зээлийн мөнгөө зориулалтын бусаар ашигласан. Зарим аж ахуйн нэгжийг сонгохдоо сонгон шалгаруулах журам зөрчиж, сонгосон байна.
Тухайлбал, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд байх үед 13 аж ахуйн нэгжийг хууль бусаар шалгаруулж, 127.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байх юм. Түүнчлэн нефть импортлогч компаниудад 2013-2015 оны хугацаанд нийт нэг тэрбум 579.95 сая ам.долларыг зах зээлийн ханшаас 300 хүртэлх төгрөгөөр хямд худалдсан.
Үүнээс Монголбанк 354.2 тэрбум төгрөгийн ханшийн зөрүүний бодит алдагдал хүлээжээ. Дээрхээс хамгийн иx анхаарал татсан нь Төвбанк 226.4 тэрбум төгрөгийг жилийн 0.89 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудад олгосон нь татвар төлөгчдийн мөнгийг баруун солгойгүй цацсан гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд 0.89 хувийн хүүтэй авсан зээлээ 2.91 хувийн хүү нэмж, шатахуун импортлогч компаниудад олгосон гэсэн үг.
Дээр дурдсан бүх баримт Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн УИХ-ын шалгалтын ажлын хэсгийн гаргаж ирсэн 14 их наяд төгрөгийн зарим нэг хэсгийн баримтууд. Уг асуудал шүүхээр ороогүй л болохоос хууль хяналтын байгууллага үүнийг анхааралдаа авч шалгах эсэх нь цаг хугацааны асуудал болчхоод байна. Угтаа бол 14 их наяд төгрөгөөр хэмжигдэх мөнгийг салхинд хийсгэснээс үүдэж эдийн засаг хямрах шалтгаан болсон гэж эдийн засагчид дүгнэж байна. Гэвч энэ бүх асуултад хариулт өгөх учиртай Н.Золжаргал өдгөө Австрали Улсад аж төрж байгааг эх сурвалжууд мэдээлж байв.
Ямартай ч тухайн цаг үед Төвбанкийг толгойлж төсөв хөрөнгийг нь захиран зарцуулж байсан Н.Золжаргалын буянаар өнөөдөр Монголчууд хүнд байдалд орж гаднаас бадарчилж “Оюутолгой”, ОУВС-ын шахалтад ороод явж байгаа нь гашуун үнэн. Тэгвэл ямбыг нь эдэлчхээд ялыг нь үүрэхээс юунд зугтаана вэ.
Тиймээс л эдийн засгийн алуурчид болон энэ мэт гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч бүх ард түмний эв нэгдлийн илэрхийлэл гэдэг утгаараа Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас гадна бүх шатны шүүхийн шүүгчийг томилох, чөлөөлөх эрх, Улсын ерөнхий прокурорыг санал болгож УИХ-аар томилуулах эрх Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг учраас Н.Золжаргалд албан ёсоор хариуцлага тооцож энэ асуудлын учрыг яаралтай олж гэм буруутай эсэхийг нь шүүхийн өмнө шударгаар тогтоолговол хийсэн ажилтай хэлэх үгтэй болох байх.
Эцэст нь хэлэхэд Монгол төрд гэмт хэрэг хийсэн хүн болгон зугтаагаад явчихдаг, гадаадад барилга байшин худалдаад авчихдаг. Үүнийг ч болов хураагаад авчих зориг гаргаач Ерөнхийлөгч өө.
Р.Саруул
гомбо · 2017/08/17
Соном мэтийн долддой нар л энэ авилгалчдыг өөгшүүлсэн. эсвэл Золоо өөрийгөө соном гэж хэлдэг болоо юу
гомбо · 2017/08/17
нөгөө авилгалчдын улаан хамгаалагч ерөнхий сайд энэ нөхрийг хамгаалж байгаа биз
зочин · 2017/08/15
2012-2016 онд салхинд хийсгэсэн 14 их наяд төгрөгийн асуудлыг ярих цаг нь болоогүй юу эхлээд багаас нь буюу 60 тэрбумаас эхлэж байгаа юм уу
Зочин · 2017/08/15
Тэр их долларыг офшор луу явуулахад мөнгө хэвлэх замаар хийхгүй тэгээд яаж хийх юм бэ. Золжаргал МАНАН-ны хүмүүсийг ажлыг хийсэн болохоос өөрөө нэг их авч шалиагүй биз
иргэн · 2017/08/15
Содномоо 2012 онд улсын санд байсан 4,4 млрд доллар хаа байна. Энэ маш их мөнгө шүү. Маш их мөнгө. Үүний жишээ бол ОУВС 3 жилд 5,5 млрд доллар зээлүүлнэ. нэг үгээр өгснөө буцаан авна. тэгвэл ард түмэн тэр мөнгийг яагаад тэр орсгойгоос нэхэх эрхгүй гэж
иргэн · 2017/08/15
Баттулга ерөнхийлөгч энэ асуудалд анхаарлаа хандулах ёстой. Монголчуудыг Энхболд үл тоож энэ доор бичсэн Содномдвол ард түмний итгэл байхгүй болно шүү. Шүүгч хууль биелүүлдэг хүн болохоос муу зүйлийг сайн гэж тогтоодог бурхан биш тул илт авилгалжсан шийдвэрийг ард түмэнд нээлттэйгээр дахих хэрэгтэй.
иргэн · 2017/08/15
4 млрд долл нөөцтэй тэгээд хятадаас своп хэлцлээр ббахан юань авч чингис самурай бондын маш их валют байхад төгргөний ханшийг мөнгө үйлдвэрлэх замаар навс унагаж энэ нь хүний хөдөлмөрийн үнэ цэнийг үнэгүйтүүлж /2012 онд 500 долларын цалин авч байсан бол 2016 онд 280 долл цалин авах түвшинд*/нийт нийгмийн төлбөрийн чадварыг бууруулах замаар ОУВС, хятад гэсэн 2 аврагчийн гар өглөө. ТЭД ҮГҮЙ бол дуусах байлаа.
Зочин · 2017/08/15
hiisen humuus ni erunhiilugch tuunii zuvluh geh metiin yumnuud bolchhood bna shuu dee
МӨНГӨ · 2017/08/14
НАДАД МӨНГӨ ӨГЧИХ БИ БАРИВЧЛААД АВААД ИРЬЕ
Содном · 2017/08/14
Үүнийг бичигчээс дараах зүйлийг асууя.Буруу зөрүү зүйл байвал уучилаарай. 1.МБ нэг хүний өмч юмуу? МБ-ны Е-ч гэдэг хүн л дангаараа бүх шийдвэрийг гаргадаг юм уу? 2.Таны бичсэн дээрхи 14 тэрбумийн зөрчлийг энэ Золжаргал гаргасан гэдгийг хэзээ хаанахын шүүх тогтоосон юм бэ? 3.Шүүхийн шийдвэр гараагүй ч та бүхнийг мэдэж байгаа чинь туйлын үнэн юм бол яагаад та өөрөө шүүх,цагдаад өгчихгүй, ерөнхийлөгчийн гараар могой бариулах гээд байгаа юм? 4.Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутайд тооцох ёсгүй гэсэн хуулийн заалт байдгийг та мэдэх үү? 5.Одоо танаас нэг хүсэх зүйл байна. Одоогийн МБ-ны Е-ийг нэг шалгаад өгөхгүй юу? ОУВС-гаас орж ирсэн 36 сая долларыг юунд зарцуулсан,одоо ирж байгаа 100 саяыг бас яаж зарцуулах гэж байгааг олон түмэнд мэдээлж өгөөч. Тэгэхгүй бол бас нэг аавын хүү 4 жилийн дараа бөөн мөнгө аваад зугатаачихаж магадгүй тул эртхэн шалгаж байгаарай.
Зочин · 2017/08/14
ийм зүйлийг МАН-д цөөхөн хүн Аюурсайхан мэтийн 10-д залуу ойлгоно. Бусад нь ойлгохгүй, мэдэхгүй тоохгүй тул одоо нэр хүнд нь шалдаа уналаа. МАН гараад бараг1,5 жил болоход ямар ч гэмт хэрэг илэрүүлсэнгүй. БӨӨН БӨӨН мангарууд
иргэн · 2017/08/14
Ямар муухай зорилго агуулж Солонгос Хятадын түвшинд ойрхон очсон байсан цалинг 3-5 дахин холдуулав. МУУ ОРСГОЙ ЗОЛЖАРГАЛ6 ШҮДЭЭ ЯНЗЛУУЛСАН БАЙСАН
иргэн · 2017/08/14
Авилгалын загалмай Энхбаяр баатар болсон байхад түүний үр могой Золжаргал шоронгд орж харагдаач.
Зочин · 2017/08/14
энэ хүний лайг одоо төсвийн ажилчид үүрээд цалингаа нэмүүлэх тэмцэлд орлоо. уг МАН зоригтойхон энэ хүнийг бариад хорьсон болж ч Энхболд гарах л байсан даа. Гэтэл юуч ойлгоод байгаа нь мэдэгдэхгшүй донгио царайлсан нь ард түмэнд таалагдаагүй шүү
Зочин · 2017/08/14
Үхсэн баас нохойн хатсан жогорхой шиг л юм яриад сууж байх чинь билээ манай ерөнхийлөгч ухаантай юм.ийм аргацаасан олиггүй хүнээр удирдуулж байгаа монгол орон яана даа.
mgl · 2017/08/14
ene nobsh mash olon udaa uls orniig suiruullee yagaad orshoogdood bn