Нийслэлийн МАН-ын Топорууд үнэнд гүйцэгдэж байна
2017/08/23
-Улс төрд мөнхийн найз гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг гэж байдагийг Топорууд баталлаа-
Нийслэлийн МАН-ын доторхи хагарал газар авч, зодоон дээр тулсан тухайг хэвлэл болгон онцлон мэдээллэсэн. Уг нь тус намынхан 2016 оны сонгуулиар Засгийн газар болон НИТХ-д олонх болж энэ улсын хувь заяаг зурах төөрөг тэдэнд оногдсон билээ. Гэтэл ногдсон албан тушаал, эрх мэдэл нь НИТХ-ын зарим нэг хурган дарга нарт таалагдаагүй бололтой. Тухайлбал, Шадар сайд асан У.Хүрэлсүхийн фракц Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг хөдөлгөөнд оруулахыг оролдож өдөр шөнөгүй гишүүдийн гарын үсгийг гуйж яваа бол НИТХ-д Тодоруудын гар хөл болсон нэр бүхий 16 төлөөлөгч хурлын даргаа ямар ч аргаар хамаагүй огцруулахын тулд Цэрэнноров гэх төлөөлөгчийн биед халдаж түүнд хүч хэрэглэн гарын үсэг зуруулах оролдого хийсэн юм.
Угтаа бол Засгийн газарт ч тэр НИТХ-д ч тэр Топор муужгайнууд МАН-ыг дотор нь хоёр хувааж өнө эртний хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр ийн бусдын биед хүнд гэмтэл учруулан байж төрийн эрх мэдлийг авахыг завдаж буй нь энэ юм. Ямартай ч Топорууд Нийслэлийн МАН-ыг хоёр хувааж толгойлогч Топорынхоо өгсөн үүрэг даалгаварыг сайн гүйцэлдүүлж байгаа нь энэ юм. Өөрөөр хэлбэл, ард иргэдийнхээ төлөө бус өөрсдийн сандал ширээгээ дахин дээшлүүлэхийн тулд нэр бүхий 16 хүн хурлын даргаа огцруулах гэж гарын үэсэг зурсан гэдгийг тус намынхан олон нийтэд хэлсэн. Уг нь эдгээр 16 эрхэм Иргэдийн хурлын дүрэм болоод хууль тогтоомжид ИТХ-ын даргыг огцруулах заалт байхгүй гэдгийг хамгийн сайн мэдэх хүмүүс.Тухайлбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуульд Иргэдийн хурлын даргыг гарын үсэг зурж огцруулна гэсэн нэг ч заалт байхгүй байдаг байна. Энэхүү дүрэм журмаа мэдсэн хэрнээ тэд АН-ынханы зохион байгуулалттайгаар, намаа хагалган бутаргах үйл ажиллагаа явуулж байгаа нь энэ.
Яг үнэндээ эдгээр 16 хүнээс өнөөдөр есөн хүн нь бүгд давхар дээлтэй. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар - Зорчигч тээвэр нэгтгэлийн дарга, Н.Батсүмбэрэл - Монгол наадам цогцолборын дарга, Бямбадорж - Хот тохижилт үйлчилгээний газрын дарга, Р.Дагва - УБ хотын төслүүдийн удирдагч, Б.Сүхбаатар -НОСК дарга, Ш.Мөнгөншагай - Авто худалдааны төвийн дарга гэсэн албан тушаалыг намаасаа авсан хүмүүс. Нэгэн цагт эдгээр хүмүүс дээрх албан тушаалд очихын тулд хэн нэгний араас хутга дүрэн байж очжээ гэх яриа одоо л батлагдаж байна. Ямартай ч МАН-ын У.Хүрэлсүхийн Топор муужгай нэрийг зүүгээд буй Д.Амарбаясгалан нар АН-ынхантай нийлж засаг, төрийнхөө эсрэг ажиллаж Нийслэлийн МАН-ыг ийн дотор нь хоёр хувааж байгаа нь эрүүл үзэгдэл гэж хэлэхэд бэрх. Өөрөөр хэлбэл, тэд шинэчлэл нэрээр МАН-ын удирдлагад сууж, төр засгийг удирдахаар санаархаж байгаагийн цаана маш том эрх ашиг нуугдаж байгааг харуулж байна. Яг үнэндээ улс төрд мөнхийн найз гэж байдаггүй. Мөнхийн эрх ашиг гэж байдагийг эдгээр нэр бүхий 16 хүн бодитоор харууллаа. Ямартай ч эдгээр эрхмүүд бүгд хөрөнгө чинээ сайтай хүмүүс. Тиймдээ ч өнөөдөр тэд зарим нэг хэвлэлд мөнгө төлж хурлын дарга болон гарын үсгээ зураагүй төлөөлөгчдийг олон нийтэд муухай харагдуулах гэж янз бүрийн захиалагатай нийтлэлүүдийг өдөр болгон явуулж иргэдийн тархийг угаасаар байгаа юм. Юутай ч Нийслэлийн МАН-ын Топоруудуудын үнэн нүүр царай ил болсоор байна.
Х.Маргад
Эх сурвалж: http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=2275
Зочин · 2017/08/23
ЖАРАН ТЭРБУМААР ЭХ ОРНЫГ ЧИНЬ ЗАРНА ГЭЭ ИНЭЭЛДЭЭД БАЙХАД Л ЭНЭ МАРГАД ГЭЖ ХАЧИН ГАР