Сүүлийн үед хуурамч цагаан будааны талаар мэдээлэл их гарч байгаатай холбогдуулан мэдээлэл оруулж байна. Будааг хуурамч эсэхийг шалгах арга

1. Бүх будаа шатдаг. Гэхдээ шатахад ямар үнэр гарч байна? Хэрвээ үнэр гарахгүй бол зүгээр будаа. Хуванцарын үнэр үнэртэж байвал хуурамч будаа.
2. Будаа агшаасны дараа будаа агшаагчийг нээн харахад агшсан будааны дээрх гадарга нь жигд биш овон товон хэлбэртэй байвал хуурамч будаа. Жигд гадаргатай агшсан байвал зүгээр.
3. Хамгийн амархан арга нь усанд хийгээд хөвж байна уу гэдгийг ажиглаарай. Жинхэнэ будаа хөвдөггүй. Хуванцар будаа хөвнө.
4. Халаасан тосонд будааг хийгээд үзэж болно. Хэрвээ хоорондоо зунгааралдаж байвал хуванцар будаа.
5. Болсон будаанаас жижиг аяганд хийгээд 3-аас дээш хонуул. Хөгзөрч байвал зүгээр будаа. Хуванцар будаанд хөгц ургахгүй.