Ирэх 2018 оноос татварын орлогыг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа билээ. Иргэд орлогоосоо хамаарч 10-25 хувийн нэмэгдэл татвар төлөх юм байна. 1,5 сая хүртэлх орлоготой иргэд 10%, 1,5 саяаас дээш орлоготой бол 15%, 2,5 саяаас дээш орлоготой бол 20%, 2,5  саяаас дээш бол 25% ийн татвар төлөх гэнэ.  Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг 10% бус 11% болгоно хэмээн мэдэгдээд буй билээ. Харин өнөөдөр эдгээр татварын орлогыг нэмэгдүүлээгүй байсан ч иргэдийн авдаг цалин өдөр тутмын амьдралдаа ч хүрэлцэхгүй байгаа нь нууц биш. Байдал ийм байхад татвар нэмэгдүүлэх нь зөв зүйтэй үйлдэл үү?

Үүнийг эсэргүүцэж нэгэн иргэн бодит байдлыг ийнхүү бичжээ

"Эхнэр маан ажилгүй 4 хүүхдээн асардаг харин би жилийн 8 сарын Уурхайн талбарт ажилаж өнгрүүлдэг. Аав нь 4 хүүхэддээ тансаглуулах чихэр авч өгч чадахгүй болсоон хүүхдүүд минь. Учир нь аавынх нь олсон мөнгөнөөс татвар хэмээх нэргүй хулгайч нар аваад явна. Аав нь хээр хонохгуйн тулд байрныха мөнгийг чүү ай л хийх юм шиг байна даа Уучлаарай хүүхдүүд минь. Аав нь та нартаа хайртай шүү. Урагш нэг алхах тусам араас чангаана гэж..." 

Эх сурвалж: Seen.mn