Ажлын гараагаа UBS телевизээс эхэлж өдгөө "Ийгл"-д хүчин зүтгэж яваа хөтлөгч бүсгүй
2014/01/08
Нийслэлд маш олон телевиз эфирээ цацаж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээр телевизүүдийн нэг нь “Ийгл” телевиз. Тус телевиз анх үзэгчдийн дунд христийн телевиз хэмээн нэрлэгдэж байсан. Харин өдгөө өнгө төрхөө өөрчлөн бусдаасаа арай илүү ялгарч чаддаг болсон гэх үнэлгээг үзэгчид өгөх болжээ.
Тус телевиз чадварлаг залуучуудаар багаа бүрдүүлж, ажилчдадаа багагүй мөнгө хаяж буй гэх яриа гардаг.
Тиймээс ч арилжааны телевизүүдийн нүүр царай болсон олон сэтгүүлч, хөтлөгчид “Ийгл”-д харьяалагдах болоод байгаа гэхэд хилсдэхгүй биз. Чадварлаг хөтлөгчдийн нэг нь “Apple” продакшны захирал А.Адилбиш хэмээх бүсгүй. Түүнийг захирлын зөөлөн сэнтийгээс нь холдуулж, өндөр цалин амалж “ажилд авсан” гэдэг.
Энэ ч утгаараа “Ийгл”-ийн өнгө төрхийг тодорхойлсон мэдээллийн хөтөлбөр, нэвтрүүлгийг байнга Адилаа хөтлөж байгаа. Өмнө нь "UBS" телевизээс ажлын гараагаа эхэлж байсан. Бизнесийн салбарт хөл тавьж байсан тэрбээр өдгөө хөтлөгчийн ажлаа илүүд үзэн хүчин зүтгэж яваа.
Ингээд та бүхэндээ хөтлөгч бүсгүйн хувийн зургаас сонирхуулья.
ЮЮЮ · 2016/03/22
за за
Зочин · 2016/02/25
1