"Хурд" хамтлаг эмэгтэйчүүдийн баяраар "Бүсгүй" тоглолтоороо бэлэг барина
2018/02/23
Монголын рок поп урлагийн амьд домог болсон "Хурд" хамтлаг удахгүй болох "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" буюу 3 дугаар сарын 8-нд Монголын бүх сайхан эмэгтэйчүүддээ "Бүсгүй" тоглолтоороо бэлэг барих гэж байна.
Энэ жилийн тоглолт жинхэнэ доргио үдшийг мэдрүүлэх үүднээс чөлөөтэй бүжиглэх боломжийг бий болгосноороо онцлог юм. "Мишээл экспо" төвтэй хамтран зохион байгуулж байгаа уг тоглолтын тасалбар маргаашнаас эхлэн www.ticket.mn сайтаар болон "Мишээл экспо" төвд борлуулагдаж эхлэх бөгөөд 19001950 утсаар үнэгүй хүргүүлэн авах боломжтой.
Суудлын тоо хязгаартай тул та тасалбараа амжиж захиалж хайртай бүсгүйгээ, халамжит ханиа, энэрэлт ижийгээ баярлуулаарай. Мөн хүрэлцэн ирсэн бүх бүсгүйчүүдэд баярын бэлэгтэй гэдгийг дуулгахад таатай байна.
Харилцах утасны дугаар: 96919196 99139933