Төрийн өмчит “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн "Эрдэнэс Таван толгой" компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд дөнгөж сая ажлаа өглөө. Тэрбээр уг албан тушаалд 2016 оны есдүгээр сард томилогдож байв. Д.Ариунболд нь Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр, ТИС, Удирдлагын академи, Австрали улсад Чөрл Стюрдын  их сургуулийг тус тус  төгссөн бөгөөд удирдахуйн ухааны магистр, техникийн ухааны магистр цолтой.

Түүний ажлыг тус компанийн орлогч захирал Б.Ганхуяг хүлээн авч байгаа аж. Эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй Б.Ганхуяг 1975 онд төрсөн. 

1999-2000 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ажилтан
2001-2007 онд Монголын оюутны холбооны Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч
2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх
2007-2013 онд 'Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, Дэд захирал
2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын 'Таван толгой”, 'Оюу толгой” төслийн Нарийн бичгийн дарга
2009-2011 онд 'Эрдэнэс Таван Толгой' Ажлын хэсэг /төсөл/-ийн дарга
2011-2012 онд 'Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн
2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний зөвлөх
2016 оны есдүгээр сараас 'Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Тэргүүн дэд захирлаар тус тус ажиллаж байгаа юм. Түүнчлэн Б.Ганхуяг МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар ажиллаж байсан