цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/01/17
2014 оны 01 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 20-25 градус, Эг-үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар 12-17 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 13-15 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.