Испани дахь “Хуавей” компанийн салбар болон Мадридын Политехникийн их сургууль хамтран 5G технологийг нэвтрүүлэх тухай гэрээнд пүрэв гарагт буюу өчигдөр гарын үсэг зурсан тухай Синьхуа агентлаг мэдээллээ.

Испани дахь Хуавей компанийн салбарын гүйцэтгэх захирал Тони Жин Ёны хэлснээр, дээрх хоёр байгууллага 5G технологийг нэвтрүүлэх чиглэлд 5 жилийн турш үр бүтээлтэй хамтран ажиллаж байгаа аж.

Хуавей компани тоон технологийн хувьсгалын эрин үед Вангуард технологийг хөгжүүлэн  дэлхий даяар 5G технологийг нэвтрүүлэх хүсэлтэй байдаг юм байна.

 

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг