Монголын хип хоп урсгалын эхэн үеийн төлөөлөгч болсон дуучдын нэг нь "Хар тас хамтлагийн ахлагч И.Бадмаараг буюу Марка. Тэрбээр сүүлийн үед дуучин Дээгий, Амраа, Хэрлэн нарын эх орончидтой нэгдэн уран бvтээлээ хийж байгаа. 

Дуучин Марка нэг хэсэг Ука буюу Уянгатай гэр бүл болон Алтжин хэмээх охинтой болсон. Гэвч дуучин Марка Франц явснаар хосуудын амьдрал хоёр тийшээ болсон гэж нэгэн удаа ярьж байсан юм.

Тэгвэл энэ талаар Ука саяхан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Маркагийн ярилцлагыг уншсан хүмүүс надаас үнэн юм уу гэж асууж байна. Энэ бол түүний ярьсан шиг албан ёсоор баталгаажсан амьдрал байгаагүй л дээ. Тэр үед би дөнгөж 20 настай, Марка надаас нэлээд хэдэн насаар ах. Бид үнэхээр сайхан үерхдэг байсан нь үнэн. Гурван жил орчим үерхсэн. Бидний салах шалтгаан яг юу байсныг сайн мэдэхгүй байна. Нэг л мэдэхэд бид хоёр тийшээ болж би Япон руу явсан. Намайг Монголд ирэхэд Марка зөрөөд гадагшаа явчихсан байсан юм" гэснийг энэ удаагийн "Мобайль ньюс" буландаа онцолж байна.

Ямартай  ч хамт амьдраад охинтой болсон ч гэлээ Дуучин Марка, Ука хоёрын амьдрал албан ёсных биш байсан бололтой.

Д.Ана