Нийтийн дууны урлагт хүч төрөн гарч ирж буй залуу дуучин Д.Нямжав "Морьтой хүний хийморь" хэмээх шинэхэн дуугаа Монгол түмэндээ зориулан гаргажээ.

Дууны үгийг СГЗ Ш.Гүрбазар бичсэн бол хөгжмийг УГЗ Т.Найданжав амьдруулжээ. Тун удахгүй Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсны 812 жилийн ой үндэсний баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан Монгол хүн таны сэтгэлийг огшоох  "Морьтой хүний хийморь" дууг хүргэе.