УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль 10-р сарын 07-ны өдөр болно
2018/07/05
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр сонгуультай холбоотой зарим асуудлаар хуралдлаа.
2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр явагдах УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль, мөн өдөр болох аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлаар СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Б.Баасандорж нарын мэдээллийг сонсов.
Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой ажлын хуваарийг гаргалаа.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Түүнд, сонгуульд бэлтгэх ажил болон сургалт, сурталчилгаа, сонгогчдын боловсрол, сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэлийг хангахтай холбоотой нийт 50 орчим асуудлыг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Сонгуулийн Ерөнхий Хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулах Хэнтий аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.
Энэ тухай СЕХ-ны тогтоолд, тус тойрогт хамаарах сумдын сонгуулийн хороог Сонгуулийн тухай хуульд заасны дагуу байгуулж ажиллуулах, сонгуулийн тухай хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгасан байна.
Зол · 2018/07/05
МАН АН : МАНАН МАФ БАЯР ЭЛБЭГЭЭ ЭНХБОЛДЫН НАМУУД МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ХЭРЭГГҮЙ ! МАНАН БАЙГАА ЦАГТ МОНГОЛ УЛАМ ДООШ АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ОРНО МОНГОЛ ХЯТАДИЙН МЭДЭЛД ХЭНТИЙЧҮҮД УХААНТАЙ АРД ТҮМЭН САНАЛАА ӨГНӨ Л ГЭЖ БАЙХГҮЙ МАН АН Д 20 ОНД БҮР МАНАН БУЛШЛАГДАХ БОЛНО
Зол · 2018/07/05
МАН АН : МАНАН МАФ БАЯР ЭЛБЭГЭЭ ЭНХБОЛДЫН НАМУУД МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ХЭРЭГГҮЙ ! МАНАН БАЙГАА ЦАГТ МОНГОЛ УЛАМ ДООШ АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ОРНО МОНГОЛ ХЯТАДИЙН МЭДЭЛД ХЭНТИЙЧҮҮД УХААНТАЙ АРД ТҮМЭН САНАЛАА ӨГНӨ Л ГЭЖ БАЙХГҮЙ МАН АН Д 20 ОНД БҮР МАНАН БУЛШЛАГДАХ БОЛНО