МАН сонгогчдоос уучлалт гуйж, нөхөн сонгуульд оролцохгүй байх хувилбар яригдаж эхэлжээ
2018/07/09
2016 онд УИХ-д сонгогдсон Дорждугарын Гантулга нэр бүхий эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэгт шалгагдаж буй тул УИХ-ын гишүүнээсээ сайн дураараа чөлөөлөгдсөн билээ.Тэрээр уг хэрэгт өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд шалгагдаж буй.
Үүнтэй холбоотойгоор Хэнтий аймгийн нэр бүхий сумд буюу УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт нөхөн сонгууль болохоор болсон юм.
Нөхөн сонгууль энэ оны аравдугаар сарын 7-ний өдөр болох ба сонгуулийн төсвийн зардлын хэмжээг 228,9 сая төгрөгөөр тогтоож, Засгийн газрын нөөц сангаас гаргахаар УИХ шийдвэрлэсэн.
Уг асуудал босохтой зэрэгцэн, нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ? гэдэг асуудал намуудын дунд яригдах болсон ба Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх уг нөхөн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээрээ хэлсэн юм. Иймээс ч Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямбыг нэр дэвшүүлнэ гэх яриа гарсан ч тэрээр өөрөө мөн л татгалзаж буй бололтой.
Тэгвэл саяхан МАН-ын удирдах хүрээнд : "Манай намаас сонгогдсон өмнөх нь гишүүн ёс зүйн алдаа гаргасны төлөө сонгогчдоос уучлалт гуйж, УИХ-ын 42-р тойрогт болох нөхөн сонгуульд оролцохгүй байя" гэсэн хувилбар шинээр яригдаж эхэлсэн байна.
УИХ-ын 2016 оны сонгуульд уг тойрогт МАН-аас Д.Гантулга, АН-аас н.Оюунбаатар нар нэр дэвшин өрсөлдсөн юм.
Э.Мягмар
sonin.mn
Иргэн. · 2018/07/10
У.Хүрэлсүх айгаагүй бол хүрээд ир????....Битгий манжил???...
иргэн · 2018/07/09
сайн даа ч биш байх өө цаанаа ямар нэг Далд санаа агуулсан л байж таараа МАН ингэж нэг суудлаа ингээд сул хаях Нам мөн үү Цаанаа ямар нэг Хор хутгаатай л байж таараа шүү дээ