Г.Дэнзэнгийн хэргийг дахин прокурорт шилжүүлжээ
2018/07/25
Улсын дээд шүүхээс Г.Дэнзэнтэй холбоотой хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлээд байсан. Тэгвэл АТГ-аас хэргийг дахин шалгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт дахин шилжүүлээд байна.
Түүний Монгол Улсын тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод автотээврийн хэрэгслийн жинлэх 150 тонны даацтай хэмжилтийн пүүг худалдан авах сонгон шалгаруулах үнэлгээний хорооны ажлын хэсгийн даргаар томилогдож албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр ийнхүү шалгаж дуусчээ.
Т.САЙХАН
Эх сурвалж:www.polit.mn
Зочин · 2018/07/26
үнэн ажилгүй газрууд байх юм аа. хэдэн жил л нэг хэрэгтэйгээ ноцолдох юм . нэг л ажил хийсэн хүмүүс. ширээныхээ ард фэйс ухаж хэдэн жил болох юм.
Маш зөв · 2018/07/25
Энэ хэрэг замхарлаа гэж бодсон. Үнэхээр но-той хэрэг. Цаана нь гарцаагүй Н.Алтанхуяг байгаа. Хэрэг завшуулж болохгүй шүү дээ.
Маш зөв · 2018/07/25
Энэ хэрэг замхарлаа гэж бодсон. Үнэхээр но-той хэрэг. Цаана нь гарцаагүй Н.Алтанхуяг байгаа. Хэрэг завшуулж болохгүй шүү дээ.