Р.Рашийн худ Дэд сайд боллоо
2018/08/19
Засгийн газар үүр хаяарахтай зэрэгцэн ээлжит бусаар хуралдлаа. Хурлаар эрх баригч намын Удирдах зөвлөлөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу Зам тээвэр, хөгжлийн дэд сайдаар Улаанбаатар төмөр замын орлогч даргаар ажиллаж байсан Л.Халтарыг томилов.
Мэргэжлийн хүнийг эл албан тушаалд томилсон нь нүдээ оллоо хэмээн учир мэдэхгүй зарим нь шагших. Гэвч улс төр гэдэг ураг садны хэлхээ, өнгө мөнгөний үзүүлэлт болсон юм хойно нэгэн цагт УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Р.Рашийн худыг дэд сайд болгон “томруулж” дөнгөлөө. Эл салбарыг гарын арван хуруу шигээ мэддэг Р.Раш УИХ-ын гишүүний сэнтийд морилохын өмнө ч, дараа ч төмөр замаас хоолоо залгуулж яваа нэгэн. Шулуухан хэлэхэд, Н.Багабанди Оюу толгойд даам гарсантай адил мань өвөө төмөр замд дархлагдаад үлдсэн.
Сонгуулиар Ц.Мөнх-Оргилд тойргоо булаалгаж, хариуд нь төмөр зам зөвлөх сэтэртэй “тансаглаж” суугаа гэдэг юм билээ. Үнэхээр ч зургаан оронтой тоогоор хэмжигдэх цалин пүнлүүтэй, дээр нь улсын хангамжтай. Ийм байхад УИХ-ын гишүүний сэнтий ч жул харагдана.
Харин шинэхэн дэд сайд Л.Халтар эрхэм зөвлөхийн худ нь. Уг нь галт тэрэг осолдож, олон хүн гэмтэж бэртсэн хэрэгт хамгийн түрүүнд шахуу хариуцлага хүлээх учиртай хүн нь Л.Халтар. Гэвч МАН-ын Удирдах зөвлөл “боевик”-оороо алдартай Ц.Бат-Энхээс дээр гэж үзсэн бололтой. Чухамдаа ажилтнаа 10 минут хоцорсны төлөө улаан нүүрэн дундуур нь олны нүдэн дээр цохиж байсан Ц.Бат-Энхийг бодвол Л.Халтар нь нударганы асуудалгүй юм даа.
Тодруулбал, Ц.Бат-Энх Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа тус яамны Төрийн захиргаа удирдлагын газарт мэргэжилтэн Ж.Болдбаатарыг ажилдаа 10 минут хоцорч ирснийх нь төлөө нударганы амт үзүүлсэн намтартай. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Ц.Батаагийн төрсөн дүү. Тиймдээ ч олны нүдэн дээр мэргэжилтэндээ эв хаваа гайхуулж, эрдэж бярдсан нь тэр биз.
Зодооны асуудал нь хүний амиар төлөгдсөн эл салбарт дахин хатуу гартай хүн томилж байхаар ажлын хариуцлага алдсан ч ардаа худаараа халхавч хийсэн нөхрийг томилох нь ядаж л сахилга бат, дэг журамтай харагдаж гэж үзсэн бололтой.
niigmiintoli.mn
Zochin · 2018/08/20
Tomorzamd hariutslaga aldsan hun yamand ochood ded said bolj bdag
Зочин · 2018/08/20
Миат гэж худ ургиин koмпанихд ардын хүүхэд орж болох уу
ста · 2018/08/20
Авлгачид ажил хэрэгч хүн шиг харагдах гэж хуруугаа гозойлгодог.Энэ бол улаан авлигач сда байна.
ста · 2018/08/20
харах царайны авлигач байна даа,
Төмөр замчин · 2018/08/20
Мэдэхгүйгээрээ мэдэрхийрч хэрэггүй шүү дээ. Худ муд нь шал худлаа
Зочин · 2018/08/19
Hund zoduulj bval hohinee adilhan gar holtei bjiij
Зочин · 2018/08/19
Hund zoduulj bval hohinee adilhan gar holtei bjiij
Төмөр замчин · 2018/08/19
Төмөр замын түшмэдүүд бүгд худ ураг цусан төрлийн болсон . үе залгамжилсан вант улс л да. намын МАНАН жинхэнэ утгаараа бүр төгөлдөржсөн байгууллага.Бүгд цаанаа тээвэр зууч, тээврийн компанитай, тэрүүгээрээ ачаагаа бас булаацалдана.