Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгууль 2019 оны 6-р сард болно
2018/08/22
Хэнтий аймагт болох УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбогдуулан нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандаад байсан юм.
Тэд УИХ-аас өнгөрсөн зургадугаар сарын 28-ны өдөр 62 дугаар тогтоол гаргаж, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж зарим иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн, улмаар уг тогтоол нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад нийцээгүй, тухайлбал УИХ-ын 62 дугаар тогтоол нь төрийн жинхэнэ албан хаагчийг нөхөн сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарласан зэрэг үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаад байсан юм. Харин дээрх өргөдөл, гомдлын дагуу өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болж, шийдвэрээ гаргалаа. Тэд УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн зарим, зүйл заалтыг зөрчсөн гэж үзжээ. Ингэснээр УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх оны зургадугаар сард явуулах хууль, эрх зүйн орчин үүсч байна.
Зочин · 2018/08/23
Иргэдийн сонгох сонгохгдох эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан МАН болон УИХ-н дарга ,тамгийн газраас хариуцлага нэхэх хэрэгтэй.Ийм санаатай алдаатай шийдвэр захиалгаар гаргасан байна
иргэн · 2018/08/22
за даа Сонгууль гэхээсээ илүү МАН-ын л тоглолт болж байх шиг байна дөө дунд н.ь харин Хэнтийн Иргэд золиосонд явчих шиг л боллоо доо Хөөрхий
Хүннү · 2018/08/22
Тэгвэл нөхөн сонгуул хийгээд яах юм. Ямар 76 бүрдлээ гээд энэ улсын хөгжилд хамаатай биш. Та хэд цөөрч л байвал болох нь нэг хүний ч гэсэн зардал хэмнэгдэнэ. Ер нь 100 ямаанд 60 ухна гэдэг шиг 76 бол хэцүү л байна шүү.