Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмаар тав давж, Монгол Улсын начин цол хүртсэн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Шоовдорын Дарханбатын начин цолын мялаалга наадам боллоо.

Уг наадамд 64 бөх зодоглосноос улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын начин Д.Анар үзүүрлэжээ. Наадмын үеэр Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлөөс шинэхэн начинд “Ланд-200” автомашин, “Таван Толгой” ХК-аас Улаанбаатар хотод дөрвөн өрөө байрыг бэлэглэсэн бол УИХ-ын гишүүн Л.Энхболд  10 сая төгрөгийг бэлэглэжээ.

Тэрээр мөн энэ жил нэгдүгээр ангид элсэн орж буй 150 сурагчдад хичээлийн хэрэгсэл гардуулсан юм. 

www.Dorgio.mn