Э.Бат-Үүл: Цагдаагийн удирдлага хүн хулгайлдаг болоо юу?!
2018/09/20
Гэр хороооллын хөдөлгөөний удирдагч Батсүхийг зөвшөөрөлгүй цуглаан хийж, хотын даргын цонх руу өндөг шидэж танхайрсан гэх хэргээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс баривчлан саатуулжээ. Энэ бол 19-ний лхагва гаригийн өдөр 12 цагийн орчим болсон хэрэг.
Гэтэл орой 20 цагийн үед хамтран тэмцэгчид нь Батсүхийг 805-р ангийн хорих ангид хүргүүлсэн гэх мөрөөр нь очтол тус төвийнхэн тийм хүн хүргэгдэж ирээгүй гэв. Буцаад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирээд сураглатал таахалзсан хоёр офицер "яаж мэддэг юм" гэх зэргээр хэгжүүрхэн тоомжиргүй аашлав. Баривчилж аваачсан газар нь шүү дээ! Ийнхүү Батсүх сураггүй болов!
Ямар ч атугай намайг энэ мөрүүдийг бичиж суух агшин хүртэл Батсүхийн сураг алга л байна.
Цагдаа баривчилж аваад явсан хүн нь сураггүй болно гэдэг ер нь юу гэсэн үг вэ? Бүтэн биеэрээ төрийн мэдэлд хүчээр шилжсэн хүн нь сураггүй болно гэдэг яг юу гэсэн үг вэ?
Хүмүүс ээ! Цагдаагийн өдөөсөн эл хэрэг явдал маш ноцтой утгатай бас үр дагавартай үйлдэл шүү!
Дарангуйллын дэглэмийг тогтоох гарааны ажил, цагдаа тусгай албад нь хүн хулгайлан сураггүй алга болгох операцид хүн ардаа бага багаар дасгаж эхэлдэг. Улмаар хэвийн зүйл болтлоо өргөжин тэлдэг.
Дарангуйллын дэглэмд л цагдаа, тусгай алба нь хүн хулгайлан сураггүй алга болгодгийг бид мэднэ. Түүхээрээ үзсэн. Хэлмэгдэж, амиа алдсан 40 мянга орчим хүмүүс эхлээд сураггүй алга болцгоосон билээ.
Харин ардчилсан нийгэмд; цагдаа, тусгай алба нь тайван цуглаан хийж, эрхээ эдэлсэн иргэнээ бүү хэл танхайрсан хөлбөмбөгийн фанатуудыг хүртэл хором ч сураггүй болговол, засгаас нь цагдаагаа "турсагыг нь хуулдаг". Даанч одоогийн манай эрх баригчид ийм төвшинд хүрээгүй. Аягүйдвэл захиалчихсан сууж буй!
Манай иргэд тун хэнэггүй улс. Нэн ялангуя өөрт нь тохиогоогүй хэргийг "үзэгчдийн суудлаас харах"-даа бүр ч хэнэггүй.
Тэгж байтал, мөнөөх гай өөрийг нь нөмөрсөн үед "чацга харван гүйх" бөгөөд хөөрхий үлдсэн эхнэр, хүүхэд нь нус нулимсандаа хутгалдахаас өөрийг чадахгүй. Бусад нь үзэгчдийн суудалдаа тухлан хэнэггүй царайлсаар, алсаас ирэх гайг тойроод өнгөрөх юм шиг суудаг!
Би, хотын дарга байхдаа Үндсэн хуульд заасан тайван жагсаал цуглаан хийх эрхээ эдэлж байгаа иргэдээ угтаж үйлчлэхийг нийслэлийн цагдаагийн удирдлагаас хатуу шаарддаг байсан. Тэгээд, Засгийн газрыг эсэргүүцсэн тариаланчид трактор, комбайнтайгаа жагсаж орж ирэхэд нь замын цагдаа дохиололтой машинаар угтаж үйлчилж байх жишээтэй. Ижил хүйстэн иргэдийнхээ цуглааныг цагдаа нар маань найдвартай хамгаалж байлаа. Манай цагдаагийн хамгаалах үйлчилгээн доор МАН зоргоороо цуглаан жагсаал их хийсэн дээ.
Цагдаа нь иргэдээ хамгаална гэдэг сайхан ажил. Надад, нэг цагдаагийн ахлах офицер, жагсаж цугласан иргэдээ тараана гэхээс хамгаалах нь илүү сэтгэлд ойр ажил юм гэж хэлж билээ.
Батсүх Үндсэн хуулиар баталгаажсан дархан эрхээ эдлэн тайван цуглаан хийсэн. Гэр хорооллынхныг дорд үзэж байгааг эсэргүүцэж, гэхдээ хотын даргын цонхийг хагалахгүй гэсэндээ өндөг шидсэн.
Гэтэл түүнийг баривчилсан! Чингэлтэйн цагдаагийн хэлтэст баригдаж очсон Батсүх одоо болтол сураггүй ээ!
Энэ байдал өөгшвөл цаг нь ирэхээр цагдаагийн удирдлага иргэдээ хулгайлаад хэгжүүрэхдэг болно шүү! Та бүхэн үзэгчдийн суудлаасаа босох хэрэгтэй! Онлайн дотор баатарлахаа больцгооё!
Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл
Батуулд · 2018/09/22
Хумуусийг Хатгаж суухаа больдоо чи хумуусийн амьдралаар тоглоод ард Нь улсын баатар гэж оороо оорийгоо оргомжилж , Эрдэнээ гуай ухэхийнхээ омно Монголыг Минь битгий баллуурдаад бай гэж захьсан баймаар Юм !!! Буурал Бал даргийг гутааж байсан ял чам дээр ирнэ !!! Бал. Дарга Монголыг босгосон Чи хэвтуулсэн

Хумуусийг Хатгаж суухаа больдоо чи хумуусийн амьдралаар тоглоод ард Нь улсын баатар гэж оороо оорийгоо оргомжилж , Эрдэнээ гуай ухэхийнхээ омно Монголыг Минь битгий баллуурдаад бай гэж захьсан баймаар Юм !!! Буурал Бал даргийг гутааж байсан ял чам дээр ирнэ !!! Бал. Дарга Монголыг босгосон
Үү · 2018/09/21
Чамайг заль гэсэн шүү хорчин цагаан толгойтоо
зочин · 2018/09/21
Хөөе! Наад "Улсын баатар" гэдэг цол чимэг-ээсээ ичээч ээ! Ямар юмаар баатарлаад Элбэгдорж найзаасаа авсныг чинь ард түмэн мэддэг юм билээ шүү! Нэг л их биеээ магтсан хүн. Ардчилагчид гэдэг этгээдүүд Эх орныг минь юу болгоод хаячихваа?

Батүүлд · 2018/09/20
Чи битгий хуцаа, чамд дээр хот дарга байхад 4 жил орж, сжюургууль цэцэрлэг гэж ярьсан би. чи нохой хуцаж байна л гэж хүлээж авч байсан. одоо чи хол очиж нийтийг төлөөллөж худлаа хуцахаа больооо Үүлээ.

Хүннү · 2018/09/20
Энэ дээр дооргүй эмх замбраагүй байхын эхлэлийг "хувьсгал" та нар тавиа биз дээ. Тийм сүрхий юм анхнаас нь яах гэж анархизмруу түлхсэн юм. Ардчилалын нэрээр анархизм байгуулаа биз дээ. Араа дааж чадахгүй байж яах гэж "ардчилса хувьсал" орилцгоосон юм. Одоо элдэв долоон юм тоочиж гоншигонох юм гүй. Анархизм хаа хүрч зогсхыг л хүлээ. Улс орон чинь хөг нь өнгөрсөн. Монголд өнөөдөр "хүний нүд хариулсан, хулгай хийсэн хүмүүс л сайхан амьдрах" боломжтой болсон. Бусд нь бол "нөү" шүү. Ийм тохиолдолд ард түмэн яах?!!! Чи хувьсгал мувсгал удирдаж байсан хүн сайн мэднэ. Гэхдээ өмнөх шигээ "дарга" болох гэж "өлсөхгүй" биз дээ.
tj · 2018/09/20
uyn mongol ulsiin baatar ichih heregtei batsuhiin tuluu yasan ih sanaa tawij bna nootoi uym chin ilerehwii gehees aigaad bna uu
Иргэн · 2018/09/20
ЦАГДААГИИНХАН БҮТЭХГҮЙЭЭ ДАРГА НАРААСАА ЭХЛЭЭД ДЭСЛЭГЧ НАР НЬ ХҮРТЭЛ ХУЛГАЙЧ АВИЛГАЧИД ЯАЖ ЮУГААР ГЭДЭГ СОНИН
Зочин · 2018/09/20
Чиний хажууд баатар байхаө
zochin · 2018/09/20
ene nuhur ger horoololiinhni emzeg asuudliig uls tur bolgoj ashiglaj haglan butargah ajillagaag il dald baidlaar tun chadamgai zohion baiguulj bndaa
Зочин · 2018/09/20
Uhsenii baatar be ichij uhlee
Зочин · 2018/09/20
Uhsenii baatar be ichij uhlee
Зочин · 2018/09/20
Uhsenii baatar be ichij uhlee
Зочин · 2018/09/20
Uhsenii baatar be ichij uhlee
Зочин · 2018/09/20
Uhsenii baatar be ichij uhlee
иргэн · 2018/09/20
үхсэн хатсаны чинь улсын баатар. ичиж үхмээр хүүр вэ хүзүүгүй хүний өгсөн, хэн ч тоодоггүй наад цолыг чинь хураах өдөр ирнэ ээ. наад цол чинь чамд очихоосоо өмнө цол шиг цол байсан юм. чамаас өмнө энэ цолыг авсан хүнийг хүзүүгүй та 2 муухай доромжилсон до