цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/02/06
2014 оны 02 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр, төв болон говийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 23-28 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр7-12 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэнбайна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.