Н.Баяртсайханг огцруулах асуудал яригдаж эхэллээ
2018/10/09
Америк долларын төгрөгтэй харьцах ханш 2570 төгрөгт хүрээд буй нь Монгол Улсын түүхэн дэхь хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.
Үүнээс үүдэн хэрэглээний үнийн сагсан дахь бүтээгдэхүүний үнэ шууд байдлаар өсөх нөхцөл бүрдээд буй нь тодорхой. Монголбанкны удирдлагууд: "Ханшны өсөлт нь улирлын шинжтэй" хэмээн тайлбарлаж буй ч энэ нь бодит байдал дээр худал тайлбар болох нь америк долларын төгрөгтэй харьцах ханш өдөр тутам нэмэгдэж буйгаар батлагдаж буй. Мөн АИ 92 штахууны үнэ 65 төгрөгөөр нэмэгдсэн нь бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх бас нэгэн шалтгаан болоод байна.
УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс шатахууны үнийн нэмэгдлийн асуудлаар мэдээлэл сонсох хүсэлт тавьсан ч Сангийн яам, Монголбанкны удирдлагууд мэдээлэл бэлтгэж амжихгүй гэжээ.
Иймээс ч АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ : ""Шатахууны үнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг. Эсрэгээрээ иргэдийн орлого өсдөггүй. Ийм нөхцөл байдалд ард иргэдийн амьжиргааны асуудлууд хөндөгдөнө. Энэ нөхцөлд бид зүгээр суухгүй. Бид холбогдох хүмүүстэй хамтарч ажиллана. Дараагийн улс төрийн үйлдлийг хийнэ. Сөрөг хүчний хувьд тэмцлийн хэлбэрийг сонгож ажиллана” хэмээн мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч Ардчилсан Нам УИХ-д 9 суудалтай буюу өөрөөр хэлбэл Засгийн газрыг огцруулах саналыг албан ёсоор тавих боломжгүй.
Энэ бүхэнтэй зэрэгцэн, Засгийн газрыг огцруулахаас арай өөр хувилбар буюу мөнгөний алдаатай бодлого явуулж, төгрөгийн ханшийг түүхэнд байгаагүй түвшинд хүртэл унагасан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах саналыг УИХ-ын нэр бүхий гишүүд гаргахаар ярилцаж эхэлсэн байна. Н.Баяртсайхан нь банкны мэргэшсэн хүн биш бөгөөд УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа ажиллаж байсан нэгэн юм.
П.Энхмандах
sonin.mn
Зочин · 2018/10/10
Нэн даруй огцруулах хэрэгтэй.Эд мөнгөний асар их шуналтай албан тушаалын төлөө найзыгаа алахад бэлэн байдаг дөрвөдүүдээр төв банкаа удирдуулчихаар ямар өөд байхав дээ.
Хүннү · 2018/10/10
МАН-хаан энэ бол хэтэрлээ шүү. Одоо бид яах ёстой вэ? Энэ бол танай намын алдаатай бодлого яах аргагүй мөн. Доривтой хийсэн бүтээсэн зүйл алга, ард түмнээ торгож, шийтгэж хууль гаргаж тэр мөнгөөр нь төсвөө бүрдүүлж байна, өөр юуч хийсэнгүй танай залуучууд маш үхээнц юм аа.
Зочин · 2018/10/09
Чадваргүй тэгээд албан тушаалд дуртай энэ нөхрийг түргэн өөрчлөх хэрэгтэй. Одоо тэтгэвэрт гарах нас нь ч болж байгаа биз. Ер нь 1990 оноос хойш бидний дээр суусан нөхдийн нас өндөр болж зөнөж эхлэж байх шиг байна.
Зочин · 2018/10/09
Zailuul
Багш · 2018/10/09
Дөрвөд,баяд,Өөлд,сартуулууд бол Хужаа-Еврейн эрлийзүүд.Жинхэнэ зүсээ нуусан хулгайчууд эх орныг минь алдаа даа.Маргааш та нарыг бүгдийг нь шоронд хатаанаа Зөн олон харж байгаарай
Зочин · 2018/10/09
HURDAN OGTSRUUL . HANSH BARIJ CHADAAGUI HARIUTSLAGA HULEE
зочин · 2018/10/09
ИНФЛЯЦИ гэж юм мэдэхгүй байж яаж долларыг барихав дээ хөөрхий минь. Мэргэжлийн ЗГ мэргэжлийн хүн тавьсан гэсэн. Одоо огцруулаад хэрэггүй биз дээ. 4 жилийг нь зүтгүүлээд дуусга.
Бөөн маяг · 2018/10/09
Баярсайхан гэж бөөн маяг болсон хүн байдаг. Олигтой юм хийж харагдахгүй л байна шүү.
Бөөн маяг · 2018/10/09
Баярсайхан гэж бөөн маяг болсон хүн байдаг. Олигтой юм хийж харагдахгүй л байна шүү.
Mongol · 2018/10/09
Энэ дөрвөд Баяртсайхан юу ч хийж чадахгүйдээ. Увс Нямдорж, Хурэлбаатар нартайгаа таарсан хулгайч. Хурдхан огцруулаачээ
ggg · 2018/10/09
muu ul u g chin guud ingehee bolichmoor baigann
Зочин · 2018/10/09
Огцоруул.Хариуцлагыг хатуу тооц.Ард түмнийг сөхрүүлсэн нть үнэн.Хэдхэн долларын хадгаламжтай луйварчдыг тэтгэсэн нь үнэн.