Дуучин Эгшиглэн болон “Ice top” хамтлагийн Коби нар хар тамхиын хэргээр шалгагдаж байгаа талаар мэдээлсэн билээ. Тэгвэл энэ хэргийг шүүхээр эцэслэн шийдсэн байна.

Тодруулбал, Коби буюу С.Чулуунбаяр нь нэг жилийн ял авсан бол дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа баривчлагдаад суллагдсан аж.

С.Чулуунбаяр өмнө нь буюу 2016 онд хар тамхины хэрэгт холбогдож ял эдэлж байсан юм. Тэрбээр 2016 оны дөрөвдүгээр сард хар тамхи хэрэглэж байгаад цагдаагийн алба хаагчдад баригдсан байдаг.